Мэдээ, мэдээлэл
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 / 05 / 20
Барилга, хот байгуулалтын яам нь байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэлүүдийг тодорхойлох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааг сайжруулах, нөөцийг зохистой хуваарилах, хангах зорилгоор яамны газар, хэлтэс, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэлийг тодорхойлж, түүний нөлөөлөл, тохиолдох магадлал, хяналтын үр дүнтэй байдалд үнэлгээ хийх эрсдэлийн түвшинг тогтоох, түүнчлэн эрсдэлд суурилсан хяналтыг үйл ажиллагаандаа тусгаж, үр дүнд хүрэхэд чиглэгдэх болно.
“ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨР ЗАХИРГААНЫ 15 ДУГААР БАЙРНЫ ЗАГВАР ЗУРАГ, БИЕТ ЗАГВАР”-ЫН УРАЛДААНЫ ТУХАЙ ЗАРЛАЛ
“ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨР ЗАХИРГААНЫ 15 ДУГААР БАЙРНЫ ЗАГВАР ЗУРАГ, БИЕТ ЗАГВАР”-ЫН УРАЛДААНЫ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 / 04 / 26
“ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨР ЗАХИРГААНЫ 15 ДУГААР БАЙРНЫ ЗАГВАР ЗУРАГ, БИЕТ ЗАГВАР”-ЫН УРАЛДААНЫ ТУХАЙ ЗАРЛАЛ Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан уралдааны материалыг хүлээн авах хугацааг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг хүртэл сунгасныг мэдэгдэж байна. /Жич: биет загвараас бусад материалыг файл хэлбэрээр 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө mcud.gov.mn, battsend@mcud.gov.mn хаягаар ирүүлнэ үү!
Уралдаан зарлах тухай
2021 / 03 / 22
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 32 дугаар тушаалыг үндэслэж “ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨР ЗАХИРГААНЫ 15 ДУГААР БАЙРНЫ ЗАГВАР ЗУРАГ, БИЕТ ЗАГВАР” боловсруулах уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 04 дүгээр сарын 22-ны хооронд зарлагдаж буй уг уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 давхар, 319а тоотод хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг бүрэлдэхүүнээрээ хуралдаж ажлын даалгавар болон удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна. Харилцах утас: 76003333 /1151/
Шинэ мэдээ
Их уншсан