Мэдээ, мэдээлэл
"НЬЮ ВОРЛД ИНЖЕНЕРИНГ ЭНД КОНСТРАКШН" ХХК-ИЙН ХАМТ ОЛОН 30 МЯНГАН МАСК ХАНДИВЛАЛАА
2020 / 12 / 16
Тэгвэл өнөөдөр \2020.12.07\ Ө.Сайнсанаа захиралтай “Нью Ворлд инженеринг энд констракшн” ХХК-ийн хамт  олон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хариуцлагатай үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа салбарын хамт олондоо гучин мянган маскийг хандивлахаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нарт гардуулан өглөө.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ХААЛТАА ХИЙЛЭЭ
2020 / 12 / 16
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Төслийн хаалтын ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд болон бусад холбогдох албаныхан оролцож байна
Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо хамтран Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа
2020 / 12 / 16
Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо хамтран Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/-ны дэргэдэх Жендерийн орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД УС ХАНГАМЖ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ХАНГАХ НЬ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2020 / 12 / 16
Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  “КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” Зөвлөлдөх уулзалт боллоо
БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ БЕТОНЫ ЭЛС, ХАЙРГА, ДАЙРГАНЫ ОЛБОРЛОЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
2020 / 12 / 16
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ашиглалтын 100, хайгуулын 47 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Улаанбаатар хотын 100 км радиуст байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын орд илэрцүүдийг судалж үзэхэд УБ хотод 166 буюу Барилгын чулууны 62, Барилгын элсний-26, Өнгөлгөөний чулууны-4, тоосгоны шавар-79, элс, хайрганы холимог-66, илрэл-46 байна
Шинэ мэдээ
Их уншсан