БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, БНХАУ-ЫН ОРОН СУУЦ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн дэд сайн Жян Ванрун нар “Барилга, хот байгуулалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам болон БНХАУ-ын Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурлаа.

Элчин сайд Т.Бадрал дээрх арга хэмжээний үеэр дэд сайд Жян Ванрунтай уулзаж, хоёр талын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд:

1. Хот, байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх,

2. Барилгын инженерчлэл,

3. Барилгын материал үйлдвэрлэл

4. Ногоон барилгын технологийг судлах,

5. Хятад улсын “ногоон шилжилт”-ийн хүрээнд хот, хөдөөгийн хүлэмжийн хийг бууруулах гэсэн үндсэн таван чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас туршлага судлаж, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан