Бидний тухай

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа 20 минутын хот хөгжлийн төв нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үйл ажиллагаандаа баримтлан, яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллага юм.
Үндсэн зорилго
Хот байгуулалт, орон зайн төлөвлөлт, дахин төлөвлөлт, 20 минутын хотын хөгжлийн бодлого, судалгаа, аргачлал, инновацыг хөгжүүлэх, хүн төвтэй, хүртээмжтэй, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хотын орчныг бүрдүүлэх чиглэлээр судалгаа, зөвлөмж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах замаар төрийн захиргааны төв байгууллагад мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.
Үйл ажиллагааны чиг үүрэг
Үндсэн зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан олон төвт хөгжил, нийтийн тээвэрт суурилсан хөгжил (TOD), хотын төлөвлөлт, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах бодлогын санал боловсруулах;
Нийслэлийн болон орон нутгийн хэмжээнд хот, суурин газрын түүхэн хөгжлийн явцад бий болсон архитектур, орон зайн тогтолцооны уламжлал, дурсгалт газар, байгалийн унаган төрх, соёлын өвийг хадгалж, хамгаалах чиглэлээр арга зүйгээр хангах;
Нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах, хүнд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх үнэлгээний индекс, шалгуур үзүүлэлт, аргачлал, холбогдох гарын авлага боловсруулах, олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулах;
Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөнд 20 минутын хотын шалгуур үзүүлэлтийг тусгах арга зүйн зөвлөмж боловсруулах;
Хот төлөвлөлт, дахин төлөвлөлтөд олон улсын дэвшилтэт технологи, арга зүй, аргачлал, инновацыг нэвтрүүлэх, олон улсын байгууллагатай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ хүрээнд хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх;
Авто замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, нийтийн тээврийн хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, явган зорчих болон дугуйн замын сүлжээг хөгжүүлэх, автомашинаас хамаарсан хэрэглээг бууруулахад чиглэсэн бодлогын санал боловсруулах;
Хот төлөвлөлтийн аргачлал, дүрэм, журам, норм, норматив болон хот байгуулалтын бодлогын баримт бичиг боловсруулах тогтолцоонд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох санал өгөх;
Хот байгуулалтын төсөл, хөтөлбөр, техник, эдийн засгийн үндэслэлд мэргэжлийн санал, зөвлөмж боловсруулах.