ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны мөн чанар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтаар хангахад чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь үйл ажиллагааны доор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, салбарын эрх зүйн зохицуулалтын талаар зөвлөгөө өгөх, салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын суурь судалгаа, статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх;
2. Салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагаар хангах;
3. Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтыг боловсруулах, хот дахин төлөвлөлтийг хөгжүүлэх, төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
4. Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлого, зохицуулалтыг боловсруулах, хөгжүүлэх, төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
5. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, зохицуулалтаар хангах, салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
6. Хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах талаар салбарын хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тогтолцоог хэрэгжүүлэх, удирдлагаар хангах.
Үйл ажиллагааны эрхэм зорилго
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны эрхэм зорилго нь төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, хөрөнгө оруулалт, хот байгуулалт, орон сууцжуулалт, нийтийн аж ахуй, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, өргөх байгууламж болон инженерийн дэд бүтцийн бодлого, зохицуулалт, төлөвлөлт, үр нөлөөг дээшлүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны стратегийн зорилтууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн доор дурдсан зорилтуудыг хэрэгжүүлнэ:
1. Төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, гамшгаас хамгаалах, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын суурь судалгаа, статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх болон хөтлөх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахимжуулах;
2. Салбарын санхүү, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагаар хангах;
3. Хот байгуулалт, орон сууцжуулалтын талаарх хууль тогтоомж, бодлого, зохицуулалт, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хот дахин төлөвлөлтийг хөгжүүлэх, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл боловсруулах, удирдлага, зохицуулалтаар хангах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах талаар бодлого боловсруулах;
4. Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын салбарын хууль тогтоомж, бодлого, зохицуулалт, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
5. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын хууль тогтоомж, бодлого, зохицуулалт, норм, нормативын баримт бичиг, дүрэм, журмыг боловсронгуй болгох, төлөвлөлт, хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
6. Эрсдэлд суурилсан техникийн хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, тайлагнах болон хууль тогтоомж, сайдын шийдвэр, бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, нэгдсэн тайлан гаргах, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах.