“ХАЯГДАЛ УС УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРАХ ЛАГИЙГ ТУСГААРЛАХ, ХАДГАЛАХ, ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ БОЛОН УСТГАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ

Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний 457-д “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, шууд ашиглах боломжийг судалж, стандарт, норм, дүрэм, журмыг шинэчлэх” гэж,  Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний VI.12-д “Урьдчилсан цэвэрлэх байгууламжаас шүүгдэн гарсан хатуу хаягдал болон лагийг хаана, хэрхэн хаях асуудлыг зохицуулах эрх зүйн баримт бичиг боловсруулах” гэж тус тус заасан.

 

          Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

 

          Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “лагийг тээвэрлэх, боловсруулах, ашиглах, устгахтай холбоотой журам, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах” талаар зохицуулсан.

 

           Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар “Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-өөс боловсруулсан “Хаягдал ус урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарах лагийг тусгаарлах, хадгалах, цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах болон устгах журам”-ын төслийн зорилго нь үйлдвэрийн хаягдал ус урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарах лагийн менежмент ба зохицуулалтыг сайжруулах, хүрээлэн буй орчин болон хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, аюул болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн байгалийн нөөцийг хамгаалж, эдийн засгийн эргэлтэнд оруулахад оршино.   

 

Иймд дээрх журмын төсөлтэй танилцан, саналаа ochirdavaa2021@mudch.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг хүсье.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ

 

MNG 25.03.18 Лаг зохицуулах журмын төсөл-1.docx


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан