АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ, АВТОМАТЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол:
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Мэргэжил:
- Мэдээлэл харилцаа холбооны технологи -0612
- Цахилгаан, автоматжуулалт-0713
Туршлага:
- Төсөл хөтөлбөрт захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Зөвлөх инженерийн зэрэгтэй бол давуу тал болно;
Ур чадвар:
- Холбогдох баримт бичиг боловсруулах ур чадвартай байх;
- Компьютерын албан хэрэгцээний MS Office, санхүүгийн программ болон бусад шаардлагатай программыг эзэмшсэн байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж байгааг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет (бүрэн бөглөсөн байх);
2.Иргэний үнэмлэхийн хуулбар хувь, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа (e-mongolia);
3.Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар;
4.Мэргэшлийн үнэмлэхийн хуулбар;
5.Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал (байж болно)-ын хуулбар;
7.Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт байж болно;
8.Мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох бусад мэдээлэл, баримт.
9. E-Mongolia -аас -Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх,
-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа
Санамж: Хэрэв дээрх баримm бичгээс аль нэг байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн шаардлагатай баримт бичгийг бүрэн бүрдүүлж, дараах хаягаар дугтуйлан, 2026 оны 11 дүгээр сарын 3-ний өдрийн 12:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Барилгачдын талбай-3, Засгийн газрын XII байр 314 тоот
Тодруулга авах утас: 11-323627
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ