“ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ШААРДАГДАХ ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ НИЙСЛЭЛ БОЛОН 21 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
“ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ, ШААРДАГДАХ ӨГӨГДӨЛ, МЭДЭЭЛЭЛ”
СЭДЭВТ СУРГАЛТ НИЙСЛЭЛ БОЛОН 21 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичиг /2015-2030 он/-т тусгагдсан даван туулах чадвартай хот, сууринг хөгжүүлэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 7.3.16, 7.3.19 дэх зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.3.5 дахь зорилт, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны “Шар усны болон уруйн, хур борооны үерээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд цахимаар “Үерийн эрсдэлийн үнэлгээ, шаардагдах өгөгдөл, мэдээлэл” сэдэвт сургалтыг Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Монгол Улсын Усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо, Гео мэдээллийн холбоотой хамтран зохион байгуулж байна.
Сургалтад нийслэл, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид оролцож байна.Тус сургалтад хамрагдсанаар даван туулах чадвартай хот, сууриныг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийх, эрсдэлийг урьдчилан тооцоолох арга аргачлалд суралцах, 21 аймаг, Нийслэлийн хэмжээнд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга зүйд суралцах, өгөгдөл, мэдээллийг бэлэн байдлыг хангахад чиглэгдэж байна.
Энэхүү сургалт нь Монгол Улсын хот, суурин газруудыг гамшигт тэсвэртэй, аюулгүй, тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбоогдолтой бөгөөд суурь мэдлэг, чадварыг олгож, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Мэргэжлийн албан хаагчид мэдлэг, чадвараа дээшлүүлж, мэдээлэл солилцсоноор:
- Нутаг дэвсгэрт учирч болзошгүй гамшгийн эрсдэлийг бодитоор үнэлж, эртнээс бэлтгэл хангах боломжтой болно;
- Тухайн бүс нутгийн онцлог, байгаль, цаг уурын нөхцөл, дэд бүтцийн байдалд тохирсон эрсдэлийн менежментийн арга замыг боловсруулах боломж бүрдэнэ;
- Гамшгийн үед шаардлагатай өгөгдөл, мэдээллийг солилцох, хамтран ажиллах талаар суралцсанаар төрийн болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоо, хурдан шуурхай ажиллах чадвар дээшилнэ;
- Гамшгийн үед шаардлагатай өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх суурь тавигдана, өгөгдөл, мэдээллийг цуглуулах, боловсруулах, хуваалцах арга зүйд суралцсанаар гамшгийн эрсдэлийн удирдлагын үр дүнтэй платформийг бий болох нөхцөл бүрдэнэ;
- Даван туулах чадвартай хот, сууриныг төлөвлөхөд гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, хот төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусган хэрэгжүүлснээр байгалийн гамшгийн нөлөөнд бага өртөх, тогтвортой хөгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.