“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮР ДҮН ТУСГАГДСАН.

✅2026 онд шинэ төв цэвэрлэх байгууламж бүрэн ашиглалтад орно.

✅Жилд 50 сая м3 усыг гүн цэвэршүүлж нийлүүлэх хүчин чадал бүхий Улаанбаатар хотын баруун эх үүсвэрийг шинээр ашиглалтад оруулна.

✅Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.

✅Аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжууд бүрэн шинэчлэгдэж, ойрын 20-30 жилийн хэрэгцээг хангах боломжтой болно.

Эдгээр томоохон төсөл амжилттай хэрэгжсэнээр 2030 он гэхэд шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын тоог 75 хувьд, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр хангагдсан хүн амын тоог 87 хувьд хүргэнэ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан