МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон.
Өнөө жил эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын иргэн бүр өнө эртний түүх, өв соёлоороо бахархаж, их хааныхаа билэг сургаалыг сэргээн санах учиртай.
Монголынхоо нийт ард түмэнд эзэн Чингис хааны мэлмий гийсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдрийн мэндийг дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
