БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН ДҮГНЭЛТ 2025 ОН

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.23-т “энэ хуулийн 20.2-т заасан барилга байгууламжийг барих барилгын ажлын зөвшөөрлийг олгох, ашиглалтад оруулах” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас 2024 онд комисс ажиллаж, барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эйч эн жи" ХХК-ийн захиалгатай "365 Мандала тауер" 25 давхар, 1 блок, 42 үйлчилгээтэй, 100 зогсоолтой 101 айлын орон сууцны барилга

2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гоби Ресурс Хилл" ХХК-ийн захиалгатай 19 давхар, 299 зогсоолтой, 8 блок үйлчилгээтэй 684 айлын орон сууцны барилга

3. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Альфа зоне" орон сууцны цогцолборын 2 дугаар ээлжийн 23 давхар, үйлчилгээтэй 81 айлын орон сууцны барилга

4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вега сити" төслийн 4-р ээлжийн, зоорийн давхартай, 82 туслах талбаатай, 7 автомашины дулаан зогсооолтой, 23 давхар, 104 айлын орон сууцны барилга

5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вега сити" төслийн 4-р ээлжийн, зоорьтой, 73 туслах талбаатай, 11  автомашины дулаан зогсоолтой, 23 давхар, 112 айлын орон сууцны барилга

6. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вега сити" төслийн 4-р ээлжийн, 104 туслах талбаатай, 428 автомашины зогсоолын барилга байгууламж

7. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Глобал таун" төслийн "Д" блокийн барилга байгууламж

8. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Стадион Оргил" 2 уран зургийн урлан бүхий, 73 дулаан зогсоолтой, 34 агуулахтай, 19 давхар, 154 айлын орон сууцны барилга

9. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мишээл Групп" ХХК-ийн захиалгаар "Мишээл лайф стайл" төслийн оффис, үйлчилгээний зориулалттай C блок, 20 давхар 117 оффисийн зориулалттай барилга байгууламж

10. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 3С зэрэглэлийн 50 хүн нэвтрүүлэх хүчин чадал бүхий Олон улсын иргэний нисэхийн Нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний барилга, байгууламж

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны

Барилга байгууламжийн үйлдвэрлэл, ногоон барилгын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Т.Батцэнд

Холбоо барих утас: 11-329116  Цахим шуудангийн хаяг: info@mudch.gov.mn


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан