ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны “Мэдээллийн ил тод, нээлттэй байдал”, “Шилэн данс”-ны үйл ажиллагаанд үнэ төлбөргүй олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах шаардлага:

  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаагүй;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон албан тушаалтнаас сүүлийн 2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
  • Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.

Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хэлбэр:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Мэдээллийн ил тод, нээлттэй байдал”, “Шилэн данс”-ны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж тайлан, дүгнэлт, санал зөвлөмж гаргах.

Шаардагдах баримт бичиг: (PDF хэлбэрээр ирүүлэх)

  • Хүсэлт;
  • Улсын бүртгэлийн мэдээлэл (хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар, эсвэл E-Mongolia лавлагаа, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар);
  • Үйл ажиллагаа, мэргэшсэн байдлын танилцуулга:

Үүнд:

  • Иргэн, хуулийн этгээдийн танилцуулга;
  • Үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон баримт;
  • Харилцах утас, мэйл, үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хаягыг заавал тусгах, иргэний хувьд оршин суугаа газрын хаяг;
  • Олон нийтийн хяналт хэрэгжүүлэгчээр сонгон шалгарч, ажил гүйцэтгэж байсан бол давуу тал болно (гэрээгээр нотолно);

Хамтарч ажиллахыг сонирхсон этгээд холбогдох мэдээллийг  uuganbayar0928@mudch.gov.mn хаягаар 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбогдох утас: 88086654.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан