“Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Европын Холбооны санхүүжилттэй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслөөс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран 2025 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдвээр барилгын салбарын төрийн бус байгууллага, холбоодын 21 төлөөлөлд зориулсан сургагч багшийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь барилгын салбарт тусгайлан зориулж сургалтын хөтөлбөр, кейсүүдийг салбарын онцлогт нийцүүлэн боловсруулсан анхны сургалт болсноороо онцлогтой.

Сургалтаар онол, практикийг хослуулж, бизнес дэх хүний эрх болон байгаль  орчны асуудлыг НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд болон Бизнес ба хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж, ХЭМШ хийх аргачлалыг багийн дасгал ажлаар ажиллуулав.

Сургалтын дараа төслийн багийн удирдамж, менторын дэмжлэгтэйгээр оролцогчид хувийн хэвшлийн байгууллагуудад, ялангуяа барилгын салбарт ажиллаж буй залууст сургалт зохион байгуулж, тухайлсан бизнесүүдэд хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн шинжилгээ хийх талаар зөвлөгөө өгч, ажиллах юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан