“ТӨВЛӨРСӨН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДООГҮЙ ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖИЙН БОХИРЫН ЦООНОГ (ХАЯГДЛЫН САН)-Т ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” СТАНДАРТЫН ТӨСӨЛ

          Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 218 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний 457-д “Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, шууд ашиглах боломжийг судалж, стандарт, норм, дүрэм, журмыг шинэчлэх” гэж, Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний VI.20-д “Төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй үйлдвэр, аж ахуйн нэгжийн бохирын цооногт (хаягдлын сан) тавих стандарт боловсруулах” гэж тус тус заасан.

 

          Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

 

          Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны захиалгаар “Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-өөс боловсруулсан “Төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй үйлдвэр, аж ахуйн нэгжийн бохирын цооног (хаягдлын сан)-т тавих ерөнхий шаардлага” стандартын төслийн зорилго нь хот, суурин газрын үйлдвэр, аж ахуйн нэгжээс Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага /MNS 6561:2024/ стандартыг хангасан хаягдал усыг түр хадгалах сангийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээн авах, ашиглалтын үйл ажиллагааны менежментийг стандартчилах, аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, орчныг хамгаалахад оршино.   

 

Дээрх стандартын төсөлтэй танилцан, саналаа ochirdavaa2021@mudch.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг хүсье.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ

(MNG)MNS-2024 Хаягдал усны сан. Техникийн шаардлага


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан