ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа салбартаа олон жил тууштай, идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчдад төрийн дээд цол, хүндэт медаль гардуулав

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн босгон дээр салбарын бүтээн байгуулалтын үйлсэд олон жил үр бүтээл, тууштай, идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2025.07.09/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа салбартаа болон байгууллагадаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад төрийн дээд цол, хүндэт медаль гардуулав. Тодруулбал, 

"Алтан гадас" одонгоор:  

  • “Зая-Бандид” ХХК-ийн барилгын засал чимэглэлийн зөвлөх мастер Г.Булган
  • “Голомт өргөө” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын инженер Ц.Дуламсүрэн
  •  "Андын илч" ХХК-ийн  Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан М.Зоригтбаатар

“Хөдөлмөрийн хүндэт" медалиар:

  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Ган-Очир
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хуулийн хэлтсийн дарга Б.Сүхбат
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Т.Батцэнд,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны салбарын хяналтын газрын ахлах шинжээч Д.Ганчимэг
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хуулийн хэлтсийн шинжээч Г.Гантөр нар тус, тус шагнуулав.

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан