ХББОСЯ-ны салбарын хяналтын газрын шинжээч Д.Батбаатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээж байгаа билээ. 

Тэгвэл баяр наадмын босгон дээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны салбарын хяналтын газрын шинжээч Д.Батбаатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Түүнд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан