Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар

САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН

БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

  • Хот байгуулалт, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн /цаашид                     бүхэлд нь “салбарын” гэх/ талаар баримтлах бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
  • Салбарын бодлогыг төрөөс баримтлах урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болон бусад салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан төлөвлөх, хэрэгжилтийг хангах;
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хамтран ажиллах, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн ногоон, хот суурин, барилга байгууламж болон хүлэмжийн хийн ялгарал багатай /асуудал хариуцсан холбогдох нэгжтэй хамтран/, эрчим хүчний хэмнэлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инноваци,                              техник-технологийг нэвтрүүлэх, бодлого тодорхойлох, төлөвлөх;
  • Салбарын шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилтэт арга, инноваци, технологийн ололтыг өөрийн оронд нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг зохион байгуулах, бодлогын баримт бичиг болон төсөл, хөтөлбөрт тусгуулах;
  • Салбарын норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх, олон улсын туршлага судлах, нэвтрүүлэх, нутагшуулах, стандарт, норм нормативын баримт бичгийг боловсруулах, батлуулах, тэдгээрийг сурталчлах;
  • Барилга байгууламжийн норм, нормативын санг бүрдүүлэх, зарцуулах болон сангийн үйл ажиллагааг бодлогын удирдамж, чиглэлээр хангах;
  • Салбарын бодлого, үйл ажиллагаатай төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, салбар дундын зохицуулалтыг хангах;
  • Орон сууцны эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийн бодлого боловсруулах, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Салбарын суурь судалгаа, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулж, мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх,  цахимжуулах ажлыг зохион байгуулах;
  • Салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, бусад холбогдох байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах, хамтран ажиллах;
  • Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагаас цаг үеийн шинжтэй тухай бүр гарсан шийдвэр, үүрэг даалгаварын биелэлтийг хариуцан ажиллах, биелэлтийг хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, бусад нэгжтэй хамтран ажиллах, мөн яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бусад байгууллагатай харилцах.

 

ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХЭЛТЭС

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан орон сууцны талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стратеги төлөвлөгөө, хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн тогтолцоог боловсруулах, оролцогч байгууллагуудын уялдааг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Түрээсийн орон сууцны тогтолцоог сайжруулах, түрээсийн орон сууцны санг төр, хувийн хэвшлийн оролцоотой нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны асуудал эрхэлсэн байгууллагыг удирдлага, арга зүйгээр хангах;
  • Төрөөс иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;
  • Яамны хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бусад байгууллагатай харилцах.

 

 

СТАТИСТИК, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

  • Салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг боловсруулан нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, салбарын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх;
  • Салбарын албан ёсны статистик болон захиргааны статистикийн мэдээллийг сайжруулж, бүртгэл мэдээллийн маягтын дагуу салбарын мэдээлэл, судалгааг гаргуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Салбарын төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай чиг үүргийн дагуу хамтран ажиллах, бодлогын чиглэл, удирдамжаар хангах, шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авч, мэдээлэл байнга солилцож ажиллах;
  • Салбарын цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Мэдээллийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа оновчтой ашиглах замаар салбарын үйлчилгээг илүү үр ашигтай, мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх;
  • Салбарын мэдээллийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн санг үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах;
  • Салбарын мэдээллийн сан, цахим системүүдийн нэгдмэл байдал, уялдаа холбоог хангах /өгөгдлийн сангийн нэгдсэн загвар, бүтцийг боловсруулах, өгөгдлийн сан удирдах системийн шийдлийг боловсруулах, хөгжүүлэлтийг хийх/ ажлыг удирдан зохион байгуулах;
  • Шаардлагатай бусад мэдээллийн сан, программ хангамжийн хөгжүүлэлтийг хийж хэрэглээнд нэвтрүүлэх замаар яамны сүлжээ, техник, программ хангамж, системийн хэвийн, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах;
  • Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллах, судалгаа явуулах, нэгтгэх, харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бий болгох;
  • Улсын хэмжээнд газар, зохион байгуулалт, кадастр, газрын үнэлгээ, төлбөр, хаягийн мэдээллийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг  удирдан зохион байгуулах.

 

 

САЛБАРЫН ХӨГЖИЛ, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Албан тушаал Овог нэр Утас Цахим шуудан Албан тушаалын тодорхойлолт
Газрын дарга Цэгмид АДЪЯАБААТАР   adiyabaatar@mudch.gov.mn  
Инноваци, технологи, төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах шинжээч

Дархижав БОЛОРМАА

51-261425

 

bolormaa@mudch.gov.mn                 
Орон сууцны хангамжийн судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Баасанжав БАЯРДУЛАМ

bayardulam.b@mudch.gov.mn                
Салбарын шинжлэх ухаан, технологи, норм, нормативын бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Пүрэвтогтох НЯМДАРЬ   nyamdari.p@mcud.gov.mn  

 

ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Албан тушаал Овог нэр Утас Цахим шуудан Албан тушаалын тодорхойлолт
Хэлтсийн дарга Эрдэнэбат БАТБОЛД

51-261425,

 

batbold@mudch.gov.mn                 
Орон сууцны бодлого, стратеги, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч

Гэсэржав ЧИНСАНАА

chinsanaa@mudch.gov.mn                 
Орон сууцны хангамжийн судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн

Батсүх ОДБААТАР

odbaatar.b@mudch.gov.mn                
Орон сууцны санхүүжилт, зээлийн судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Содномдаржаа БҮЖМАА   bujmaa.s@mudch.gov.mn  

 

СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
Албан тушаал Овог нэр Утас Цахим шуудан Албан тушаалын тодорхойлолт
Хэлтсийн дарга Нямсүрэн НАРАНТУЯА 76003333-        /3399/ narantuya@mudch.gov.mn                 PDF
Салбарын цахим бодлого, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан шинжээч

Энхбаатар АРИУНЦЭЦЭГ

ariuntsetseg@mudch.gov.mn                 PDF
Салбарын суурь судалгаа, статистик мэдээлэл хариуцсан шинжээч

Бямба-Очир МӨНХБАЯР

b.munkhbayar@mudch.gov.mn                 PDF
Салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем хариуцсан мэргэжилтэн                                Цэлмэг ЛХАГВАДОРЖ lkhagvadorj.ts@mudch.gov.mn                 PDF
Программ хангамж, өгөгдлийн сан хариуцсан программистийн мэргэжилтэн Лхагвацэрэн БЯМБАТОГТОХ  

byambatogtokh@mudch.gov.mn

 

 

Шинэ мэдээ
Их уншсан