ЦАХИЛГААН АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ЦАХИЛГААН АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ерөнхий зорилго

Дорнод, Говьсүмбэр, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудад цэвэрлэх байгууламжийг шинээр барих барилга байгууламжийн цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгааны дэд өртөө, дотор цахилгаан, гадна цахилгаан, автоматик, тоног төхөөрөмжийн цахилгааны угсралтын ажил гүйцэтгэх явцад хууль тогтоомж, журмын хүрээнд хяналт тавина.

Ажлын хамрах хүрээ

  1. Цахилгаан шугам сүлжээний чиглэлээр хөтөлбөр, төслийг боловсруулах, батлуулах, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
  2. Барилга байгууламжийн ажлын зураг унших, төсөвт өртгийн товчоо, ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолтыг хянаж шаардлагатай бол залруулга хийлгэх, зөвшилцөх;
  3. Цэвэрлэх байгууламжийн цахилгаан дамжуулах агаарын шугам, гадна цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн угсралтын явцад холбогдох стандартын дагуу чанарын хяналт тавих;
  4. Цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, туршилт тохируулга хийж тоног төхөөрөмжийн цахилгаан хангамжийн суурилуулалтад хяналт тавих;
  5. Удирдлагаас хариуцуулсан бусад чиг уургийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил: Цахилгааны инженер, Цахилгаан хангамж, Менежмент ба удирдахуй /Эрчим хүчний менежмент/.

Туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар:

  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программ бүрэн эзэмшсэн;
  • Autocad, Archcad зэрэг зураг төслийн программ дээр ажиллах чадвартай;
  • Цахилгаан, автоматикийн төсөв зохиох, төсвийн программууд дээр ажиллах чадвартай;
  • Цахилгааны тооцоо хийх, зураг төсөлд шүүлт хийх чадвартай байх. Багаар ажиллах чадвартай байх.

Оролцогчдод шаардагдах баримт бичиг:

            Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  1. Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ын дагуу бүрэн бөглөсөн байх;
  2. Товч намтар;
  3. Иргэний үнэмлэхийн лавлагаа;
  4. Боловсролын диплом, гэрчилгээ;
  5. Мэргэшлийн үнэмлэх;
  6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал (байж болно)/-ын хуулбар;
  7. Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт /байж болно/, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

https://user.tender.gov.mn/mn/news/detail/1746497215528

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр 318 тоот

Тодруулга авах утас: 51-261718

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан