БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас баталсан "Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил" төслийн талаарх иргэдтэй хийх уулзалт Төв аймгийн Борнуур суманд эхэллээ. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон яамны холбогдох газрын дарга нар, Төв аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын төлөөлөл оролцож байна. "Сумын хөгжил-Инженерийн дэд бүтэц төсөл"-ийг 18 аймгийн 59 суманд хэрэгжүүлэх юм. Төслийг хэрэгжүүлэхэд тухайн суманд амьдарч байгаа иргэд, ашиглалтыг нь авч явах орон нутгийн удирдлагуудын оролцоо, санал чухал учир иргэдтэй уулзаж, төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.