"БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ"-ЫГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БХБЯ “ЖАЙКА” /Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага/-тай хамтран 2017 оноос “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн багтай хамтран 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт “Аюулын дүн шинжилгээ хийх Япон маягийн тэргүүн туршлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Монгол улсын зөвлөх инженер Ч.Чинзориг болон “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд бэлтгэгдсэн ХАБЭА-н сургагч багш, ХАБЭМТ-ийн Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн, ХАБЭА-н сургагч багш Т.Түвшинзул нар “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг”, “Өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа”, “Аюулын дүн шинжилгээ хийх КҮТ арга”, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар дадлага ажил, “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, ач холбогдол”, “Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт” сэдэвт хичээлийг зааж, Ослоос урьдчилан сэргийлэх арга барил, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг зэрэг гарын авлагуудыг сурталчилж түгээв.
Сургалтад Дархан-Уул аймгийн барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл болсон 80 гаруй (ажил олгогч, менежер, ИТА, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан зэрэг) барилгын салбарын мэргэжилтэнгүүд хамрагдсан бөгөөд сургалтад хамрагдсдад сертификат олголоо.