ХҮҮХДЭЭ ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ, ХАЙРЛАЯ

Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд явуулж буй "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд Барилга, хот байгуулалтын яам нэгдэж байна. Аяны хүрээнд харилцан хүндэтгэлтэй байх, бие биеэ хайрлах, гэр бүл, хүний эрхийн асуудал нь хүйсийн ялгаваргүйгээр хүн бүрт хамааралтай гэх агуулгаар нөлөөллийн ажлуудыг өрнүүлж байна. Сайд Б.Мөнхбаатар, яамны Төрийн нарийн бичгийн дарга, БХБЯ-ны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Магнайсүрэн нар 2022.03.05-ний өдөр яамны албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авч, “ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” сэдвээр ярилцлаа. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хүүхдүүдэд хандан аав ээжийнх нь ажил ямар утга учиртай чухал ажил болохыг тайлбарлаж, хүүхдүүдийн ирээдүйн мөрөөдөл нь юу болох талаар ярилцаж, эмээ, өвөө, аав, ээж, ах, эгч, дүү нартай хүндэтгэлтэй хандаж, гэр бүлийнхнээ үргэлж хайрлаж байхыг хүслээ. Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ цаг гаргаж ярилцах, тэднийг ойлгож, хүндэтгэлтэй хандах нь ирээдүйд, нийгэмдээ хүнлэг зөв иргэнийг бэлтгэн гаргах үндэс болохыг сануулж зөвлөлөө.



Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан