САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурал цахимаар явагдаж, таван асуудал хэлэлцлээ.БХБЯ-ны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн нэгдсэн тайлангийн танилцуулга, “Замын- Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний танилцуулга, Барилга байгууламжийн нэг маягийн зураг төслийг хүлээн авах, хадгалах, нийтэд түгээх, холболт хийх журмын төслийн танилцуулга, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга, байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журмын танилцуулга, Хот суурины усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйлчилгээг зохицуулах зөвлөлд сайдын зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаарх танилцуулгыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын хүрээнд зөвлөлийн гишүүд асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авч, санал хэллээ.

Яамны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг дээд шатны байгууллагад хүргүүлэх, "Замын- Үүд чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний тодотголыг яамдуудаас санал авч бүх шаардлагыг хангуулаад Засгийн газрын хуралдаанд оруулахаар дэмжлээ.

Барилга байгууламжийн нэг маягийн зураг төслийг хүлээн авах, хадгалах, нийтэд түгээх, холболт хийх журмын төсөл, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга, байгууламжийн төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох түр журмын танилцуулгыг зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжив.

Сайдын зөвлөлөөс Хот суурины усан хангамж, ариутгал татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн биелэлттэй зөвлөлийн гишүүд танилцаж, ажил сайжруулах чиглэлээр холбогдох үүрэг даалгаврыг өглөө.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан