Мэдээ, мэдээлэл
Засгийн газрын гишүүд амралтын өдрүүдээр ажиллав
2017 / 10 / 22
Улсын Их хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдөр яамны удирдлагын бүрэлдэхүүнийг байлцуулан 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсвийн төсөлтэй танилцаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээтэй холбоотой төсөвт тусгуулах, Сангийн яамтай уулзалт зохион байгуулж, санал солилцох талаар чиглэл өгөв.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн танилцуулга
2017 / 10 / 17
Барилга, хот байгуулалтын яамнаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн туслалцаагаар хэрэгжүүлж байгаа ”Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат” төслийн хүрээнд 2015 онд Монгол Улсын Их хурлаас баталсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хуулийг сурталчлах зорилгоор иргэд, олон нийтэд зориулсан 10 минут болон богино хувилбар болох 5 минутын видео танилцуулга, гарын авлагыг англи, монгол хэлээр боловсруулан танилцуулж байна.
“ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗОРИЛГООР ӨМЧЛӨГЧ, ЭЗЭМШИГЧ ГАЗРААР ХУВЬ НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ
2017 / 06 / 05
Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталж, хот, суурин газрын гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшлийн газраар хувь нийлүүлэх замаар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн.
Шинэ мэдээ
Их уншсан