"Ногоон хувийн сууц" загвар төсөл боловсруулах уралдааны зарлал
“НОГООН СУУЦ” ЗАГВАР ТӨСЛИЙН ШИЛДЭГ ЗУРАГ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН
Барилга, хот байгуулалтын яамнаас “Ногоон сууц” загвар төслийн шилдэг зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаж байна.
Зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна. Уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Тус яамны дэргэдэх “Ногоон барилгын зөвлөл” сонгон шалгаруулалтын шүүгчээр ажиллана.
I шат: Эх загвар зураг
Оролцогчдын бүтээлийг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг хүртэл хүлээж авна.
II шат: Ажлын зураг төсөл
I шатанд шалгарсан оролцогсод ажлын зураг төслийг боловсруулна. Бүтээлийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг хүртэл хүлээж авна.
Эдгээрээс эхний 3 байрыг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулна.
ШАГНАЛЫН САН 50 САЯ ТӨГРӨГ
Оролцогч бүр бүтээлээ “Ногоон барилгын зөвлөл”-д танилцуулна. Ногоон барилгын зөвлөлд танилцуулах огноог тухай бүрд мэдэгдэнэ.
Зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, байршлын дэвсгэр зураг, инженер геологийн судалгааны дүгнэлт зэрэг мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн О.Энхтуяагаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Засгийн газрын 12 дугаар байр, 319б тоот, утас: 76003333-(1161)