АРВАЙХЭЭР ХОТОД МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙН БҮТЭЭСЭН ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “ Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”- ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсөвтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод барьсан шинэ цэвэрлэх байгууламжийн түүхэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Г.Ганболд, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин  төлөөлөгч хатагтай Юланда Фернандас Ломмен, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар нээж үг хэллээ.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Комфорт Импекс” ХХК 2 жилийн хугацаанд хийх гэрээт ажлаа хугацаанаас нь өмнө буюу 10 сарын өмнө хийж дуусган хүлээлгэн өгсөн үр бүтээлтэй ажил боллоо.  

Арвайхээр хотын 1976 онд баригдсан хуучин цэвэрлэх байгууламжаас, шинэ цэвэрлэх байгууламж нь 6 дахин их хүчин чадалтай буюу хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай юм.

Уг шинэ цэвэрлэх байгууламжийн бүхий л ажлууд Монгол инженерүүдийн ур ухаан, шийдлээр бүтээгдсэнээрээ онцлогтой. Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна. Хамгийн чухал нь иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй буюу бохирдол багасах юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан