"Төв цэвэрлэх байгууламж"-ын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх бэлтгэл ажилтай танилцав

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад удирдлагууд, алба хаагчид мөн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Загдсамбар, УСУГ-ын дарга Ц.Төрхүү нар  "Төв цэвэрлэх байгууламж" дээр ажиллаж бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх бэлтгэл ажил болох орц гарц гаргах, газар чөлөөлөх, төмөр замын гарам гаргах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Бүтээн байгуулалтын ажил 03 сарын 01-нээс эхэлж 36 сарын хугацаанд барихаар ТЭЗҮ-д тусгагдсан юм.
Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай,  лагийг дулааны аргаар бүрэн боловсруулж био хий гарган цэвэрлэх байгууламжийн дотоодын эрчим хүчнийхээ хэрэгцээг 50 хувь хангах эко шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад анх удаа нэвтрүүл
эх юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан