БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАНЫ ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
2018 / 12 / 28
Барилга, хот байгуулалтын яамны зүгээс өнгөрч буй 2018 онд салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, хот суурин, бүс нутгийн ерөнхий төлөвлөлтийг боловсронгуй болгох, иргэдийг орон сууцаар хангах, яам, түүний харъяа байгууллагуудын ажил үйлчилгээг иргэдэд шат дараалал багатай, түргэн шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж, тодорхой үр дүнд хүрлээ.