Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “Нэхмэлийн шар” байр орчмын дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шар” хуучны орон сууцны барилгыг дахин төлөвлөн шинэ орон сууц барьж байна. Тухайн хэсэгт шинээр баригдаж буй орон сууцыг инженерийн шугам сүлжээгээр бүрэн хангах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Алъянс Тех” ХХК тендерт шалгарч 2017 оны долдугаар сарын 21-ны өдрөөс 2019 оны аравдугаар сарын 1-ны өдөр хүртэлх хугацаанд дээрх ажлыг бүрэн хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм.

Гэвч тухайн ажил удаашралтай явагдаж байгаагийн зэрэгцээ тус дүүргийн хоёрдугаар хорооны нэхмэлийн шар байрны 5 орон сууц, 27-р цэцэрлэг, замын ард хэсэгт байрлалтай 12, нийт 19 барилгын 800 гаруй өрх өнгөрсөн зургадугаар сараас хойш хэрэглээний халуун усгүй өнөөдрийг хүрч, оршин суугч, иргэдээс удаа дараа гомдол ирсээр байна. 

Иймд БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. 

БХБЯ, Барилгын хөгжлийн төв, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, Хот, байгуулалт, хөгжлийн газар, УСУГ, гүйцэтгэгч “Алъянс Тех” ХХК, барилгын компаниуд, хорооны удирдлагууд зэрэг төлөөлөл байлцаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар саналаа илэрхийлж ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авахаар боллоо. 

“Алъянс Тех” ХХК гэрээнд зааснаар дулааны шугам сүлжээг холбох ажлыг өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байсан ч хоёр сар гаруйн хугацааны хоцрогдолтой явж байна. Барилга, угсралтын ажил 84 хувьтай явагдаж байгаа ч зураг төсөл өөрчлөгдсөн, замын трансын зөвшөөрөл авах гэж удсан гэх шалтгаанаар төлөвлөгөөт ажил хойшилсон гэж “Алъянс Тех” ХХК-ийн захирал З.Баясгалан тайлбарлалаа.

Тухайн хэсгийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгууд түр цахилгаан, дулаанаар орон сууцаа хангаж байгаа ч дараагийн ээлжийн шинэ орон сууц ашиглалтад ороход дулаан, цахилгааны хүрэлцээ багасах эрсдэл үүсжээ. 

Өчигдрөөс эхлэн тус хорооны таван байр, нэг цэцэрлэг, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гэрээт зарим ААН байгууллагуудын дулааныг өгч эхэлсэн бол төв замын арын хэсгийн 12 барилгын хэрэглээний халуун усыг түр хэсгээр хангаж байна.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар гүйцэтгэгч “Алъянс Тех” ХХК-ийн зохион байгуулалт муу, ажлын төлөвлөгөөгүй байдлаас болж цаг хугацаа алдаж, улмаар олон иргэд хохирч байгааг хатуу анхааруулан үүрэг даалгавар өглөө.  Дулааны шугам сүлжээг 10 хоногт багтаан дуусгаж, орон сууц, ААН, байгууллагад халаалтыг хэвийн өгч эхлэх, ирэх сарын 1-ны өдөр гэхэд бохирын шугамыг бүрэн холбож, ойрын хугацаанд цахилгааны холболтыг хийх үүрэг чиглэл өгсөн юм. 

Хэрвээ ирэх сарын 15-ны дотор үлдсэн ажлаа чанартай, бүрэн гүйцэтгэж чадахгүй бол хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ ажлаа төлөвлөгөөний дагуу хийдэггүй, дутуу гүйцэтгэдэг ААН, байгууллагуудын “ХАР ЖАГСААЛТ”-д оруулан, дахин төсөл, хөтөлбөр, тендерт оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авахыг хатуу санууллаа. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

(7) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Жанчив овогтой Энхтуяа 99731333[0:0:0:0:0:0:0:1]

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шарын 16 -р орон сууцны барилгыг дахин төлөвлөн шинэ орон сууц барих гэж Фүжи Девелопмент ХХК сонгогджээ Энэ компани нь манай үйлдвэр үйлчилгээний зориулалттай 126 мкв байрыг 40 мкв орон сууц болгож өгнө гэнээ Бид хохирч байгаа учир хаана хандах вэ ? Мөнхбаатар даргаа

2021-06-09 03:12:49 0 0 Хариулах

2021-06-09 03:12:47 0 0 Хариулах

2021-06-09 03:12:02 0 0 Хариулах

2021-06-09 03:12:00 0 0 Хариулах

2021-06-09 03:11:57 0 0 Хариулах

2021-06-09 03:11:55 0 0 Хариулах

2021-06-09 03:11:53 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан