Барилга, хот байгуулалтын яаманд ЖАЙКА байгууллагаас тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүллээ

Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын техникийн туслалцааны хүрээнд 2017 онд Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналд хот байгуулалтын тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх, тус төслийг боловсруулах хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар тавьсан тус яамны хүсэлтийг хүлээн авч, Үндэсний хөгжлийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага Монгол Улсад хэрэгжүүлэх “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг 2019 оны 01 дүгээр сараас амжилттай эхлүүлээд байна.

Тэгвэл өнөөдөр /2019.10.08/ тус төслийн хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад шаардлагатай компьютер, техник, тоног төхөөрөмжийг ЖАЙКА байгууллагаас Барилга хот байгуулалтын яаманд хүлээлгэж өглөө.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тоног төхөөрөмжийг хүлээж авах үйл ажиллгааны үеэр, “Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны 8 сард байгуулсан. Энэ дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Барилга, хот байгуулалтын яам, түүний харъяа байгууллага болон Үндэсний хөгжлийн газарт тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг техник туслалцааны хүрээнд хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, төслийн зөвлөх багийн хамтын ажиллагаанд амжилт хүсье” хэмээн талархал илэрхийллээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан