Бүх мэдээ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР 2021 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР 2021 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
2021 / 01 / 16
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар , Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨААҮГ, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК , “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулав.
"НЬЮ ВОРЛД ИНЖЕНЕРИНГ ЭНД КОНСТРАКШН" ХХК-ИЙН ХАМТ ОЛОН 30 МЯНГАН МАСК ХАНДИВЛАЛАА
2020 / 12 / 16
Тэгвэл өнөөдөр \2020.12.07\ Ө.Сайнсанаа захиралтай “Нью Ворлд инженеринг энд констракшн” ХХК-ийн хамт  олон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хариуцлагатай үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа салбарын хамт олондоо гучин мянган маскийг хандивлахаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Нийтийн аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нарт гардуулан өглөө.
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ЛАГИЙГ ҮНЭРГҮЙЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ХААЛТАА ХИЙЛЭЭ
2020 / 12 / 16
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Төслийн хаалтын ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газрын дарга О.Лхагвацэдэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд болон бусад холбогдох албаныхан оролцож байна
Шинэ мэдээ
Их уншсан