БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Халдвар, хамгааллын дэглэм дор аймгийн удирдлагууд болон ГХБХБГ- ын ажилтан албан хаагчидтай, салбарын мэргэжлийн холбоо ТББ-ын төлөөллүүдтэй уулзаж байна. Хөвсгөл аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 74, гадны зээл тусламжаар 12, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 102, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 516 айлын найман төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Түүнчлэн аймгийнхан зам харилцаанаас шалтгаалан алслагдсан сум, багт барилгын материал хүргэх асуудал, барилгын материалын үнийн өсөлт, газар хөдлөлт зэрэг тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж зөвлөлдөж байна.

Ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллаа. Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь танилцаж, газрын доорх ертөнц, дэд бүтцийн асуудал, газар нутгийн гидргеологийн судалгааны асуудлууд, газар олголтын асуудлуудыг тодрууллаа.

Мөрөн сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2016 онд АИХ-ын тогтоолоор батлагдсан. Уг тогтоолоор Мөрөн сум зүүн тийш хөгжих ерөнхий төлөвлөгөөтэй аж. Гэвч Мөрөнгийн зүүн тал Түнэл сумын газар нутагт багтдаг бөгөөд иргэдэд төлөвлөгөөгүйгээр газар олгож байгааг аймгийн удирдлагууд хэллээ. БХБ-ын сайдаас аймаг, сумын хоорондын уялдаа холбоог сайжруулж, усны нөөцийн судалгааг нарийвчлан гаргах, төлөвлөлтүүдийг тодорхой болгон чанд мөрдөж ажиллах талаар холбогдох албаныханд чиглэл өгөв.

Барилга, хот байгуулалтын сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сайдын зөвлөх Б.Бямбажав, БХБЯ-ны Газрын дарга Д.Баярсайхан, Э.Ганхүү, Г.Цогтсайхан болон Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар багтаж байна.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

DR. UROLOGIST[127.0.0.1]

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

2021-09-28 06:04:34 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан