#НЭГ_ХҮЧ_НЭГДМЭЛ_ЗОРИЛГО ДОР НЭГДЭЖ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлж, 2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх болсон. Энэхүү уриалгын хүрээнд барилга, хот байгуулалтын салбарынхан "Нэг хүч нэгдмэл зорилго" дор нэгдэж, мод тарилаа. #Барилга_хот_байгуулалтын_яам, #Газар_зохион_байгуулалт_геодези_зураг_зүйн_газар, #Барилгын_хөгжлийн_төв, #Төрийн_орон_сууцны_корпорацийн хамт олон Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж “Мод тарих хөдөлгөөн”-д нэгдлээ. "Мод тарих" хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эрүүл мэнд, Нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга П.Нарантуяа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцлоо.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан