СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ ГЭРЭЛТЭЖ БАЙНА

"ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ-СОНГИНОХАЙРХАН ТӨСӨЛ"-ийн хүрээнд хийж гүйцэтгэсэн гэрэлтүүлгийн ажлыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Дэд бүтцийн хөгжил – Сонгинохайрхан, Баянзүрх, Дархан, Сэлэнгэ” төсөл 2019 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд иргэдийн тав тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүн ам ихтэй, дэд бүтэц бага хөгжсөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Дархан хот, Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдад байгаа гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа юм. Өнөөдөр нээлт нь болж байгаа Сонгинохайрхан дүүрэгт 6800 ширхэг гэрэлтүүлгийн угсралтын ажил гүйцэтгэхээс эхний ээлжийн нийт 10 хорооны 2826 ширхэг гэрэлтүүлгийн ажил дуусаж, Улсын комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээж авсан байна. Нийт 20,9 тэрбум төгрөгийн өртөгтэй энэхүү гэрэлтүүлгийн ажил нь 55 Вт, 106 Вт чадалтай бөгөөд “Анод катод" ХХК, "Зенит Солар" ХХК-ийн зураг төслөөр хийгдэж, Барилгын хөгжлийн төв захилагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. Энэхүү 10 хорооны гэрэлтүүлгийг тус дүүргийн "Эх хотын гэрэл" "Цацраг хангай" байгууллагууд хүлээн авч, ашиглалт, үйлчилгээний бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах юм.

Ёслолын ажиллагаанд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сонгинохайрхан дүүргийн IX хорооны Засаг дарга Л.Бямбадорж, Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд, мөн 9-р хорооны иргэд оролцож байна.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төслийг нээж хэлсэн үгэндээ “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх, Дархан, Сэлэнгэ төсөл”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн 17 хороо, Дархан-Уул аймгийн дөрвөн сум, Сэлэнгэ аймгийн гурван суманд 5813 ш гудамж замд талбайн гэрэлтүүлгийн ажлыг дэд бүтэц сул хөгжсөн, алслагдсан гэр хорооллын бүсэд хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Сангийн яам болон Австри улсын Райффайзен Банк Интернейшнл хооронд “Төслийн зээлийн гэрээ”-г 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулснаар төслийн ерөнхий гүйцэтгэгч “Зумтобел Лайтинг” ХХК нь гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлэгчийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн.

Австри улсад үйлдвэрлэгдсэн гэрэлтүүлгийн шонгууд нь тусгайлан Монгол Улсад зориулагдсан бөгөөд гэрэлтүүлэгчүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, илүү тод, 100 000 цагийн ашиглах хугацаатай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэврэлт, доргилтод тэсвэртэй дээд зэргийн хайлшаар хийгдсэн.

Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 13 хороонд угсралтын ажил бүрэн дуусч, 8 хороонд үргэлжилж байгаа бөгөөд нийт 5178 ш гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Угсралтын ажлын явц 76,1 хувьтай байна.

Иргэдийн аюулгүй тав тухтай орчинг нэмэгдүүлэх үүднээс захиалагч, гүйцэтгэгчийн зүгээс төслийн угсралтын ажлыг эрчимжүүлэн өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 13 хороонд угсралтын ажил бүрэн дуусч, 8 хороонд үргэлжилж байгаа бөгөөд нийт 5178 ш гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Төсөл хэрэгжсэнээр дэд бүтэц сул хөгжсөн, сум, дүүргийн алслагдсан баг хороодын гэр хорооллын гудамж, зам талбайг гэрэлтүүлгээр хангагдаж иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдэх ба харанхуй гудамж, зам талбайд үйлдэгдэх гэмт хэрэг болон гарах тээврийн ослыг бууруулахад зохих нөлөө үзүүлнэ” гэдгийг онцоллоо.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан