ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Барилга, хот байгуулалтын яам нь Орон сууцны бүртгэл, мэдээллийн нэгдсэн портал, гар утасны аппликейшн хөгжүүлэх, нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд зах зээл дээрх орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн статистик тоон мэдээллийг бодит агшинд бүрдүүлэх, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн контент, үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх портал системийг хөгжүүлж, нэвтрүүлэх болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлт;
  • Хуулийн этгээдийн товч танилцуулга;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлага;
  • Голлох ажиллах хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл;    
  • Татвар, нийгмийн даатгалын байгууллагад тендер нээх өдрийн байдлаар өр төлбөргүй тухай лавлагаа;
  • Санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 1 жилийн буюу 2020 оны аудитаар хянагдсан санхүүгийн тайлан/.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Утас: 76003333 (3399)

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 4 давхар, 406 тоот


Шинэ мэдээ
Их уншсан