Б.ДЭНДЭВСҮРЭНГ “ТӨРИЙН ДЭЭД АЛТАНГАДАС ОДОН”-ООР ШАГНАЛАА

Орчин үеийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Тэсо пропертиз” ХХК-ийн Арт директор Бямбажавын Дэндэвсүрэнг “Төрийн дээд Алтангадас одон”-оор шагналаа. Шагналыг Монгол улсын Засгийн газрын гишvvн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

Б.Дэндэвсүрэн нь дизайн урлагын салбарт мэргэжлээрээ 16 жил ажиллаж, 2015 оноос хойш барилга, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт ажиллаж "ТЭСО Пропертиз" ХХК-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн хөгжүүлэлтийн багт концепц бүрдүүлэлт, архитектур төлөвлөлт, дизайн хөгжүүлэлтийн чиглэлээр тууштай, үр бүтээлтэй ажиллаж буйг нь ийнхүү Төр үнэлсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан