Мэдээ, мэдээлэл
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД НОЁН ЦАЙ ВЕНЬ РУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2020 / 08 / 03
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Цай Вень Руйг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цаг үеийн асуудлаар хүлээн авч уулзав. Уулзалтаар барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагаaны хүрээнд хэрэгжиж буй худалдаа эдийн засгийн чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ цар тахлын үед урагшлуулах асуудлаар талууд санал солилцов. Мөн цаашдын хамтын ажиллагааны саналуудыг ярилцаж, хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах талаар санал нэгдэв.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ /КОЙКА/-ИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ ЖУ ХЭН НАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2020 / 07 / 31
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жу Хэн Наныг хүлээн авч хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНСУ-ын хот байгуулалтын туршлага, салбарын чадавхийг сайжруулах, техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж, суурин төлөөлөгч Жу Хэн Нан уг асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-ийн суурин төлөөлөгч Жу Хэн Нан ухаалаг хот, бичил төвүүдийг бүтээн байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах сонирхолтой байгааг онцлов. Уулзалтын эцэст Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /КОЙКА/-тай ойрын хугацаанд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох ажил хэргийн уулзалт дахин зохион байгуулахаар тохиролцов.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ЯПОНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ /ЖАЙКА/-ИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ ТАМУРА ЭРИКОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2020 / 07 / 31
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ЖАЙКА/-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Тамура Эриког хүлээн авч уулзав. Хатагтай Тамура Эрикогийн зүгээс Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсонд баяр хүргэж, ЖАЙКА-тай өрнүүлж буй хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Талууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд дагуул хотын бүтээн байгуулалт, эдийн засгийн чөлөөт бүс, барилгын материалын лаборатори, цэвэрлэх байгууламжийн чиглэлийн талаар нээлттэй санал, мэдээлэл солилцож, эл асуудлаар дахин ажил хэргийн түвшинд уулзахаар харилцан тохиролцсноор уулзалт өндөрлөв.
Шинэ мэдээ
Их уншсан