ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Барилга, хот байгуулалтын яам нь байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэлүүдийг тодорхойлох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааг сайжруулах, нөөцийг зохистой хуваарилах, хангах зорилгоор яамны газар, хэлтэс, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч буй эрсдэлийг тодорхойлж, түүний нөлөөлөл, тохиолдох магадлал, хяналтын үр дүнтэй байдалд үнэлгээ хийх эрсдэлийн түвшинг тогтоох, түүнчлэн эрсдэлд суурилсан хяналтыг үйл ажиллагаандаа тусгаж, үр дүнд хүрэхэд чиглэгдэх болно.

              Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:

  1. Байгууллагын ерөнхий танилцуулга;
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь салбартаа мэргэшсэн, сургалт, судалгаа, шинжилгээ хийх ажлын чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан ажлын туршлагатай;
  4. Сургалт, судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн боловсон хүчний чадвар, туршлагыг нотлох мэдээлэл;

 

       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл захиалагчаас авч болох бөгөөд саналаа 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар,

320 тоот өрөө

Харилцах утас: 76003333 /1191/

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан