Барилгын зах зээлийн нөхцөл байдал ба чиг хандлага цахим хэлэлцүүлэг болно

 

“Барилга МН” нь барилгын салбарын мэргэжилтнүүд мэдлэг, мэдээлэл түгээх салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар

Барилгын зах зээлийн нөхцөл байдал ба чиг хандлага” цахим хэлэлцүүлгийг

МБҮА-тай хамтран 5-р сарын 5-ны 10 цагт  зохион байгуулах гэж байна. 

Хэлэлцүүлэгт эдийн засагч, барилгын салбарын мэргэжилтнүүд оролцож  цар тахлын үеийн салбарын нөхцөл байдал, компаниудад тулгарч буй асуудлын талаар хэлэлцэж шийдэл дүгнэлтийг гаргах юм. 

Хэлэлцүүлгийн үндсэн зочдоор Эдийн засагч Ж. Дэлгэрсайхан, Барилга МН-ийн ерөнхий захирал Г. Батсүх болон Мэдээлэл технологийн албаны дарга Д. Алтан-Очир нар дараах сэдвийн хүрээнд илтгэл тавих юм. 

-Цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал 

-Барилгын зах зээл ба Маркетинг /Цар тахлын үед болон цаашид хэрэгжүүлэх маркетинг

-Барилгын салбарын цахим шилжилт /Дижитал шилжилтийн давуу тал /
 

Тус хэлэлцүүлэг олон нийтэд хүрэхдээ ZOOM-ээр явагдаж давхар barilga.mn Facebook хуудсаар LIVE хэлбэрээр, Youtube сувгаар видео болон цацагдана.  
 

Уг хэлэлцүүлгийг тодорхой дэд сэдвийн хүрээнд 5 цувралаар буюу 14 хоногт 1 удаа зохион байгуулах бөгөөд тухайн хэлэлцүүлгийн үеэр дараагийн сэдвийг тодорхойлох санал асуулга явагдах юм. 

Иймд барилгын салбарын удирдах албан тушаалтнууд та бүхнийг нээлттэй оролцохыг урьж байна. 

Зохион байгуулагч: Барилга МН 

Хамтран зохион байгуулагч: БХБЯ, МБҮА  

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
 

Та хэлэлцүүлгийн арга хэмжээнд бүртгүүлэх бол ЭНД дарна уу. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас

99907816, 99907814

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан