АМИНЫ ОРОН СУУЦЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛНА

Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Сайдын зөвлөлийн хурлаар дэмжлээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкны зүгээс энэ төрлийн зээлийг төдийлөн олгохоос татгалздаг байна

“Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” хэрэгжсэнээр  иргэд, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу ипотекийн зээлд хамруулах зураг төсөлтэй амины орон сууцны барилга угсралтын ажилд үе шатны хяналтыг хэрэгжүүлэх, тэдэнтэй захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх гэрээ байгуулах, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримталж ажиллах юм.

“Амины орон сууц” гэдэгт аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий тусдаа газарт баригдсан орон сууцны зориулалттай сууцыг” хэлнэ. Тиймээс дээрх журмын дагуу иргэд амины орон сууц барихдаа Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо. 

 

 

 


(6) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Одок[0:0:0:0:0:0:0:1]

Өндөр хүүтэй зээлээр авсан хүмүүс шилжих зохицуулхлт байна уу

2021-06-07 03:48:35 1 0 Хариулах

Од[0:0:0:0:0:0:0:1]

Өндөр хүүтэй зээлээр авсан хүмүүс шилжих зохицуулхлт байна уу

2021-06-07 03:47:57 0 0 Хариулах

Чука Гэзэгт[127.0.0.1]

Төрөөс бодлогоор дээрхи ажлын хүрээнд инженерийн магадлал хийгдсэн хэд хэдэн ( том, дунд, цомхон) төрлийн Зураг төслийг шалгаруулж иргэдэд санал болгох хэрэгтэй. Тэгвэл ажил төрөл аливаа авилгагүй, хямд төсөр бүтнэ.

2021-06-05 14:17:17 0 0 Хариулах

Чулуунбат[127.0.0.1]

Төрөөс бодлогоор дээрхи ажлын хүрээнд инженерийн магадлал хийгдсэн хэд хэдэн ( том, дунд, цомхон) төрлийн Зураг төслийг шалгаруулж иргэдэд санал болгох хэрэгтэй. Тэгвэл ажил төрөл аливаа авилгагүй, хямд төсөр бүтнэ.

2021-06-05 14:16:46 0 0 Хариулах

Чука[127.0.0.1]

Төрөөс бодлогоор дээрхи ажлын хүрээнд инженерийн магадлал хийгдсэн хэд хэдэн ( том, дунд, цомхон) төрлийн Зураг төслийг шалгаруулж иргэдэд санал болгох хэрэгтэй. Тэгвэл ажил төрөл аливаа авилгагүй, хямд төсөр бүтнэ.

2021-06-05 14:16:28 1 0 Хариулах

Чука[127.0.0.1]

Төрөөс бодлогоор дээрхи ажлын хүрээнд инженерийн магадлал хийгдсэн хэд хэдэн ( том, дунд, цомхон) төрлийн Зураг төслийг шалгаруулж иргэдэд санал болгох хэрэгтэй. Тэгвэл ажил төрөл аливаа авилгагүй, хямд төсөр бүтнэ.

2021-06-05 14:16:17 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан