Авилгын эсрэг үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөний биелэлт
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ АВИЛГЫН ЭСРЭГ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2019 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
д/д |
Үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа |
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжилт |
Нэг. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр |
|||
1 |
4.1.1.1.төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх |
Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСХУМ/-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох |
Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСХУМ/-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгож яамны www.mcud.gov.mn цахим хаягийн ил тод/Авлигын эсрэг/Урьдчилсан мэдүүлэг хянасан гэсэн талбарт байршуулж хэвшсэн. |
Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод, нээлттэй болгох |
Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод, нээлттэй болгох www.mcud.gov.mn ил тод/ төрийн албаны салбар зөвлөл/ талбарт салбар зөвлөлийн ажиллах журам, нөөцийн бүртгэл, ажлын байрны талаарх мэдээллийг байршуулж байна. Мөн жил бүр хүний нөөцийн ил тод байдлын үнэлгээ, шударга байдлын үнэлгээг хийж ЗГХЭГ-т тогтоосон хугацаанд хүргүүлэн ажилладаг. |
||
2 |
4.1.1.2.нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтны мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх |
Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх |
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд төрийн албанд мерит буюу чадахуйн зарчмыг баримтлан ажиллахаар зорьсон. Энэ хүрээнд тайлант хугацаанд одоо ажиллаж байгаа албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сул орон тоог яам дотор болон харьяа байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлэх эсхүл нөөцөд байгаа төрийн албан хаагчдаас нөхөх бодлого, чиглэлийг баримтлан ажилласан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан шатлан дэвших зарчмаар 9 албан хаагч томилогдсон байна. Нэг нэгжийн даргыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулан Төрийн албаны зөвлөлийн Барилга, хот байгуулалтын яамны салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Төрийн албаны тусгай сонгон шалгаруулалтад орж хамгийн өндөр оноо авсан 1 нэгжийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Мөн сул 6 орон тоог зарлуулахаар БХБЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн.
|
3 |
4.1.1.9.төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдээлэл солилцох нөхцөл, боломжийг сайжруулах |
Мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ, сан байгуулах |
Төрийн үйлчилгээнд цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх тухай Засгийн газрын 2019 оны 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хоорондын мэдээлэл солилцох журам”-ыг боловсруулж, Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын Сайдын хамтарсан тушаалаар баталсан. Мөн газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирлагын нэгдсэн системд илгээх бөгөөд энэхүү системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэхэмжлэл илгээх, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад дээрх системд бүртгэгддэг байхаар системийн хөгжүүлэлтийг хийсэн. Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг үндсэн 14 серверт өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг хийж, техникийн болон хөгжүүлэлт, туршилтын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн бөгөөд улсын хэмжээнд төрийн байгууллагууд эрх үүргийн дагуу хэрэглээнд гаргасан. Цаашид энэхүү системүүдийн хэвийн үйл ажиллагаа, нэмэлт хөгжүүлэлт, сайжууруулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн асуудлыг хангаж ажиллах үүднээс судалгааг хийж урсгал зардалд 200 гаруй сая төгрөг жилд шаардлагатай болж байна. Салбарын үйл ажиллагаанд цахим системүүд хөгжүүлэгдэх, нэвтрэх бүр цахим төлбөр тооцооны холболтыг тухай бүр гүйцэтгэн ажиллаж байна. “Орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулж, хэрэглээнд нэвтрүүлэх /улсын хэмжээнд/”, Геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийн цахим сан, “Салбарын тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрхийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх” зэрэг ажлын хүрээнд цахим төлбөр тооцоог холбох туршилтын хөгжүүлэлтийг хийж байна. Монголбанкны Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим систем болон ККТТ ХХК-ийн кю-пэй цахим төлбөр тооцооны системд холбогдсон. |
4 |
4.1.1.10.нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх |
Барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалтын салбарын албан хаагчдыг сургах |
Төрийн албаны тухай хууль, хуулийг дагалдан гарсан дүрэм, журмын дагуу одоо ажиллаж байгаа албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сул орон тоог яам дотор болон харьяа байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас шатлан дэвшүүлэх эсхүл нөөцөд байгаа төрийн албан хаагчдаас нөхөх бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна. Салбарын төрийн албан хаагчдыг 2019 онд мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан хэрэгжүүлж байна. Дотоод болон гадаадын урт, дунд, богино хугацааны сургалтад тус яамны 63 албан хаагчийг хамруулсан. Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 1 дүгээр сараас мөрдөж эхэлсэнтэй холбоотой төрийн албаны мэргэшүүлэх багц сургалтад тус яамны эрхэлсэн түшмэлийн ангилалд ажиллаж байгаа 9 албан хаагчдыг, ахлах түшмэлийн ангилалд ажиллаж байгаа 5 албан хаагчийг хамруулсан. |
Хоёр. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр |
|||
1 |
4.1.2.2.Зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх |
Зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх |
|
2 |
4.1.2.7.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах |
Төрийн үйлчилгээг үзүүлж байгаа албан хаагчдын үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх |
Түүнчлэн ГЗБГЗЗГ нь салбарын хэмжээнд 2019 оныг “Иргэн төвтэй ил тод ухаалаг газрын харилцааны жил” болгон газрын харилцаатай холбоотой бүхий л үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын төлбөр, татвартай холбоотой асуудлыг Татварын ерөнхий газар болон ГЗБГЗЗГ-ын хооронд дундын мэдээллийн сан байгуулан мэдээллээ харилцан солилцох замаар шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл газрын төлбөр, татварын ногдуулалтыг Газрын төлбөр, татварын системээр ногдуулж Татварын удирлагын нэгдсэн системд илгээх бөгөөд энэхүү системээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад нэхэмжлэл илгээх, нэхэмжлэлийн дагуу төлөгдсөн төлбөр буцаад тус системд бүртгэгдэж байгаа юм. Ингэснээр байрлалд суурилсан төлбөр, татварын тогтолцоог байгуулж, нэг талаас иргэд, олон нийтэд хүрч буй үйлчилгээ шуурхай явагдах, нөгөө талаас улсын төсвийн орлогын биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой ажил боллоо.
Дээр дурдсан газрын үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn хаягнаас харах мөн төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн ДАН системсээр нэвтрэн өөрийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг харах, эргээд бидний үйлчилгээнд хяналт тавих боломжийг бүрдүүлж чадсан. Мөн яамны цахим хуудсыг шинэчлэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар илүү анхаарч ажилласан.
|
Зургаа.Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтыг хангах чиглэлээр |
|||
1 |
4.1.6.4.картель, шударга бус өрсөлдөөнийг хязгаарласан эрх зүйн орчинг сайжруулах |
Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх |
Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, шударга өрсөлдөөн бий болгох зорилгоор барилгын салбарт олгож байгаа тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавихаар холбогдох судлагааг хийж байна. Мөн 2016 оноос хойших хөрөнгө оруулалтын мэдээг нэгтгэн судлаж, анализ хийж байна. Нэгтгэж гаргасан мэдээг АТГ-т 2019.02.28-ны 03/705 албан бичгээр хүргүүлсэн. Цаашид салбарын үйлдвэрлэлийн болон, хөрөнгө оруулалтын бодлого, ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийн бодлогыг нэгдсэн байдлаар төлөвлөхөөр ажиллаж байна. |
Долоо.Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих зорилтыг хангах чиглэлээр |
|||
1 |
4.1.7.3.Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бий болгох, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, санхүүжилтийг ил тод, үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх |
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгож, нийтэд мэдээлэх |
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх хүрээнд тус салбарт төсвөөс гаргаж байгаа хөрөнгө байхгүй. Чиг үүрэг шилжүүлэн хэрэгжүүлж байгаа байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч шилжүүлсэн чиг үүргийн үр ашигтай байдлын судалгааг хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулахаар ажиллаж байна. |
Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа ТББ-ын үйл ажиллагаанд мониторинг хийж, дүнг олон нийтэд мэдээлэх, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авах |
Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа ТББ-ын үйл ажиллагаанд мониторинг хийж байгаа “Жи Би Эм ресерч” ХХК-тай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээлэл судалгааг гаргаж өгсөн. Мөн нэгдсэн тайланд санал өгсөн. Төрийн чиг үүргийг шилжүүлэн авч хэрэгжүүлж байгаа ТББ-уудын үйл ажиллагаанд мониторинг хийхээр 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна. |
||
Арав. Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр |
|||
|
4.1.10.4.Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах |
Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх |
АТГ болон ЗГХЭГ-аас хамтран зохион байгуулсан Төрийн захиргааны төв байгууллагын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан сургалтад хариуцсан мэргэжилтэн оролцсон.
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын албан хаагчдад зориулсан “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Нийслэлийн захиргааны 5 дугаар байранд зохион байгуулсан. Сургалтад салбарын нийт 130 хүн оролцсон. Яамны нийт албан хаагчдад ХАСХОМ гаргах сургалтыг мэдээллийн цагаар өгч, аргачлал зааврыг тухай бүр able системд байршуулан ажилласан.
|
Хоёр. Авлигатай тэмцэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бусад хууль, тогтоомжид заасныг хэрэгжүүлэх хүрээнд:
д/д |
Үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа |
Үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжилт |
1 |
Улсын Их Хуралд хэлэлцэгдэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо нөхцөлөөр хангах /Авлигын эсрэг хуулийн 5.1.1./ |
Яамны цахим хуудсанд хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн тайланг байршуулж, ирүүлсэн саналыг хэрхэн хүлээж авсан талаарх мэдээллийг байршуулж хэвшинэ. |
Тайлант хугацаанд Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төсөл, Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журмын төсөл, Ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус тус санал авахаар яамны цахим хуудас www.mcud.gov.mn –ний хэлэлцүүлэг талбарт байршуулсан. Иргэд байгууллагаас ирүүлсэн саналыг тусган хэлэлцүүлж, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. |
2 |
Авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө өгөх |
БХБЯ болон тухайн салбарын чиг үүргийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан болон хууль, тогтоомжид зааснаар эрх шилжүүлэн авсан, эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг байгууллагуудтай хамтран авлигын эсрэг болон сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг сурталчилах арга хэмжээ зохион байгуулах |
Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын албан хаагчдад зориулсан “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Нийслэлийн захиргааны 5 дугаар байранд зохион байгуулсан. Сургалтад салбарын нийт 130 хүн оролцсон. Яамны нийт албан хаагчдад ХАСХОМ гаргах сургалтыг мэдээллийн цагаар өгч, аргачлал зааврыг тухай бүр able системд байршуулан ажилласан. Мөн хууль хэрэгжүүлж ажиллах хүрээнд хугацаатай үүрэг даалгаврыг харьяа газруудад өгч, биелэлтийг тогтоосон хугацаанд авч хэвшсэн. Тухайлбал: Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, “Төрийн орон сууцны корпораци” ТӨУҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарт дараах үүрэг чиглэлийг өгсөн. Үүнд:
|
3 |
Нийтийн албан тушаалтны давхар ажил эрхлэлтэд тавих хяналтыг сайжруулах |
3.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, салбарын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц, Засгийн газрын шийдвэр зэргийг судлан үзэж яамны ажилтан албан хаагчид давхар эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргах, албан хаагчдад танилцуулсан байх, хэрхэн танилцуулсан тухай нотлох баримтыг АТГ-д тайланд хавсарган хүргүүлэх |
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, салбарын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц, Засгийн газрын шийдвэр зэргийг судлан үзэж яамны ажилтан албан хаагчид давхар эрхэлж болох ажлын жагсаалтыг гаргах, албан хаагчдад танилцуулсан. |
3.2. Яамны албан хаагчдын давхар ажил эрхлэлтийн талаарх судалгаа гаргах, давхар ажил эрхлэх тохиолдолд зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргах |
Яамны албан хаагчдын давхар ажил эрхлэлтийн талаарх судалгаа гаргахад ийм тохиолдол гараагүй. |
||
4 |
Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг тогтоосон хугацаанд тогтмол оруулж хэвших /Шилэн дансны тухай хуулийн 6,7 дугаар зүйл/ |
Цахим системд мэдээлэл оруулах албан хаагчдыг тодорхойлж, үйл ажиллагааг нь тогтмолжуулж, хяналтыг сайжруулах |
Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмын дагуу календарчилсан төлөвлөгөө батлуулан харъяа байгууллагуудын шилэн дансны мэдээллийн тайланг улирал бүр гаргуулан авч Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын 8.2 дахь хэсэгт заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын багцын тайланг улирал бүр гарган Сангийн яамны Төсвийн хяналт эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлэн ажиллаж байна |
5 |
Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх
|
16.6. АТГ-ын даргын 2012 оны 74 дүгээр тушаалаар батлагдсан “Албан тушаал-тан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг хэрэгжүүлж ажиллах |
Тайлант хугацаанд тохиолдол гараагүй. |
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР