ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018 / 09 / 18

Огноо : 2018-09-18
Захиалагч:                                            Барилга, хот байгуулалтын яам.

Цахим тендер эсэх:                              Хялбаршуулсан цахим.

Санхүүжилтийн эх үүсвэр:                    Улсын төсөв.

ХАА-ны мөрдөх журам:                         Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам Хосолмол үнэлгээний арга.

Цахим тендер эсэх:                              Хялбаршуулсан цахим.

 

  1. Барилга, хот байгуулалтын яам нь Mонгол Улсын 2018 төсвийн тухай хуулийг үндэслэн гарсан “Зураг төслийн ажлын жагсаалт батлах тухай” Сангийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар тушаалаар батлагдсан “Газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн орон сууцны зориулалтын барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгыг бэхэлж, хүчитгэх багц зураг төсөл /Улаанбаатар/” ажлыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/
  • Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь үнийн дүнгийн 70%-аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
  • Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/
  • Банк (хугацаа хэтэрсэн зээл, өргүй), татвар (дутуу төлөлт өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (өр төлбөргүй)-ын тодорхойлолт; /татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/
  • Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй  ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;
     
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,

Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319А өрөө

Харилцах утас: 76003333 (1151)


Шинэ мэдээ
Их уншсан