Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
Хөгжилийн бэрхшээлтэй иргэн 5 жилийн дотор түрээс төлөөд урьдчилгаа бүрдүүлэх бол хэцүүл нөхцөлтэй байна 5 жилийн дотор түрээс төлөхгүйгээр урьдчилгаагаа цувуулаж төлөөд ипотиктоо хамрагдвал зүгээр санагдах юм түрээс төлөөд хажуугаар нь урьдчилгаа 30/ өгнө гэдэг бол маш хатуу нөхцөл гэж би бодож байна
2026-11-12
Хөгжилийн бэрхшээлтэй иргэн 5 жилийн дотор түрээс төлөөд урьдчилгаа бүрдүүлэх бол хэцүүл нөхцөлтэй байна 5 жилийн дотор түрээс төлөхгүйгээр урьдчилгаагаа цувуулаж төлөөд ипотиктоо хамрагдвал зүгээр санагдах юм түрээс төлөөд хажуугаар нь урьдчилгаа 30/ өгнө гэдэг бол маш хатуу нөхцөл гэж би бодож байна
2026-11-12
Урьдчилгааг бууруулж болох уу?
2026-11-12
Урьдчилгааг бууруулж болох уу?
2026-11-12
М2-ийн үнийг бууруулах
2026-11-12
М2-ийн үнийг бууруулах
2026-11-12
1. Хөдөө орон нутгийн иргэд хамрагдах 2. Орон нутагт орон сууцтай байсан ч хамрагдах боломж олгох
2026-11-12
Nxhxr eswel ar geriin gishvvnii ner deer negch oron suutsgui baih gdg zaaltiig xxrchilmxxr bn
2026-11-12
м2-ийн үнийг бууруулах
2026-11-12
Урьдчилгааг бууруулах, сарийн түрээс үнэ бууруулах
2026-11-12
1. Орон сууцны 1 м²-ийн үнийг өрхийн төлбөрийн чадварт нийцүүлэн бууруулах «Солонго 1, 2», «Ногоон нуур» төслийн түрээслээд өмчлүүлэх орон сууцны 1 м²-ийн үнийг 3,900,000 төгрөгөөс бууруулж, барилгын өртөг болон зорилтот өрхийн төлбөрийн чадварыг харгалзан 2–3 сая төгрөгийн хүрээнд тогтоох боломжийг судалж өгнө үү. 1 м²-ийг 3,900,000 төгрөгөөр тооцвол 50 м² байр 195 сая төгрөг, 30 хувийн урьдчилгаа нь 58.5 сая төгрөг болно. Урьдчилгааг таван жилд тэнцүү хувааж төлөхөд сарын түрээс дээр 975,000 төгрөг нэмэгдэнэ. Харин 1 м²-ийн үнэ 2–3 сая төгрөг болбол ижил талбайтай байрны нийт үнэ 100–150 сая төгрөг, урьдчилгаа нь 30–45 сая төгрөг болно. Ингэснээр урьдчилгаа бүрдүүлэх сарын төлбөр 500,000–750,000 төгрөг болж, сар бүр 225,000–475,000 төгрөгөөр буурна. 2. Түрээсийн төлбөрийг байрны үнэд шууд суутгах Түрээслээд өмчлөх гэрээний дагуу иргэний сар бүр төлсөн түрээсийн төлбөрийг орон сууцны үнэд шууд суутгаж, төлөх үлдэгдлийг сар бүр бууруулдаг зохицуулалт тусгаж өгнө үү. Иргэн төлсөн дүнгээс хэдийг байрны үнэд суутгасан, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаа сар бүр харах боломжтой байхаар гэрээнд тусгах саналтай байна. 3. Иргэдийн эрэлттэй байршилд хувийн хэвшлийн борлогдоогүй орон сууцыг хамруулах Иргэдийн эрэлттэй байршлыг судалж, ашиглалтад орсон, шаардлага хангасан, борлогдоогүй орон сууцыг байршлаар хязгаарлахгүйгээр хөтөлбөрт хамруулах боломж бүрдүүлнэ үү. Төр, орон нутгийн эрх бүхий байгууллага хувийн барилгын компаниудыг нээлттэй сонгон шалгаруулж, үнэ, чанар, төлбөрийн нөхцөлийг албан ёсны гэрээгээр тогтоон, орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр олгох саналтай байна. 4. Орон сууцгүй ахмад настны хамрагдах боломжийг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах Төрийн албанд олон жил ажилласан, өөрийн өмчлөлийн орон сууцгүй ахмад настны нөхцөл байдлыг сонгон шалгаруулалтад тусгайлан харгалзаж, хамрагдах боломжийг нь нэмэгдүүлнэ үү. Мөн гэр хороололд галлагаатай сууцанд амьдарч буй өрхийг орон сууцанд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөтөлбөрийг яндангийн утаа, агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдуулах саналтай байна. 5. Ипотекийн зээлийн хүү болон иргэний авах шаардлагатай зээлийн дүнг бууруулах Түрээслээд өмчлөх хугацаа дуусахад байрны үлдэгдэл төлбөрийг хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлээр төлөх боломжийг бүрдүүлж өгнө үү. Өмнө төлсөн урьдчилгаа болон байрны үнэд суутгасан түрээсийн төлбөрийг бүрэн тооцож, зөвхөн үлдсэн дүнд зээл олгох нөхцөл бүрдүүлснээр иргэний авах шаардлагатай зээлийн хэмжээ, цаашдын сарын төлбөр буурна. Мөн төсөл бүрийн 1 м²-ийн үнэ, үнэ тогтоосон үндэслэл, сарын нийт төлбөр, байрны үнэд суутгах дүн, үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийн нөхцөлийг бүртгэл эхлэхээс өмнө нийтэд мэдээлж өгнө үү.
2026-11-12
орон нутгийн иргэдийг хамруулж баймаар бна. м2 ын үнийг багасгамаар бна.
2026-11-12
1.үнийг нь буулга.гадуур байгаа зарим байрнаас үнэтэй бн 2.хэзээ эхлэх тодорхой тов хэлж элдэв цуу яриаг таслах
2026-11-12
хөгжлийн бэрхшээлтэй иргэн бнаа. Хөдөө орон нутгийн иргэдийг хамруулдаг болгомоор бна
2026-11-12
Төрийн албанд 5-аас доошгүй жил гүйцэтгэх албан тушаалаар ажиллаж байгаа бол энэ хөтөлбөрт урьдчилгаагүй оролцуулмаар байна. НДШ-ээ тасралтгүй төлсөн иргэдээ бас харж үзмээр л байна.
2026-11-12
Квм үнэ арай өндөр байна аа яаж зорилтот бүлэг гэсэн үгийг ашиглаад ийм үнэ тавьсан юм бол доо 1мкв нь 2сая дотор л байж л зорилтот бүлэг өндөр настан хүмүүст нийцнэ гэж бодож байна . Банкаар дамжуулах гэдэг. Ямар учиртай юм бол хүн бүхэн л дор бүртээ зээлтэй байх юм чинь тэр сонгон шалгуурт нь нийцэж тэнцэх нь яадаг юм бол доо . Сонгон шалгаруулалтыг нээлттэй л явуулаасай гэж бодном. Төрийн албан хаагч Төрийн үйлчилгээний албаны хүмүүст боломж байх болов уу?. Төрийн захиргааны Төрийн үйлчилгээний албаных гээд тус тусдаа шалгуур боловсруулаагүй гэсэн хүсэлтэй байна Жиш : би Төрийн албанд ТҮ 1н 5р 1415000к цалинтай. Өндөр настай байнгын асаргаатай 88 настай өндөр настай ээжийгээ асардаг хүн. Настай ээжийгээ л нэг байранд амьдруулахад байдаг .Хөгшрөхөөр хүнд бүл цөөхөн. Гэр хороололд амьдрахаар ус их чухал юмаа
2026-11-12
Бүтэн өнчин хүүхэд хамрагдах боломжтой баймаар бна
2026-11-12
Бүтэн өнчин хүүхэд хамрагдах боломжтой баймаар бна
2026-11-12
Ахмад настангууддаа түрээслээд өмчлөх боломж илүү олгомоор бна
2026-11-12
Банкийг оролцуулмааргүй байна