Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
Өр орлогын харьцаа гэж шал буруу зээлгүй хүн гэж байхгүй түрээс өндөр ахмад настаныг бага багаар төлүүлж байрны үнээс хасах
2026-11-12
Түрээс гэу төлж байгаа мөнгөө урьдчилгаанд оруул.М2 үнээ сайн буулгаж байж эмзэг иргэд чинь нуруу нь амрах гээд байна.
2026-11-12
2026-11-12
Түрээс гэж төлж байгаа мөнгөө урьдчилгаандаа оруулах
2026-11-12
M2-iin unee l buulgamaar bnadaa zoriltod buleg gechheed arai l undur unetei bhiin
2026-11-12
Мк2 үнэ өндөр байна бууруулмаар байна
2026-11-12
Үнэн зөв шудрага шалгаруулт хийх хэрэгтэй м2 ын үнэ өндөр байна
2026-11-12
Боловсролын байгууллагад 25 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан ахмад настай хүн байна .ахмад настанаа түрээслээд өмчлөх байранд оруулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү
2026-11-12
Сайн байна уу. 1.Үнэн зөв шүүлт хийх, 2.Залуу гэр бүлд хүүхдийг тоог харгалзаж үзэх . Манайх 2 хүүхэдтэй залуу гэр бүл нөхөр бид 2 2лаа ажил хийнэ. Одоогийн байдлаар гэрт амьдардаг. Байртай болох гэж их хичээдэг ч урьдчилгаа өндөр шалгуур өндөр байдаг. Шалгуураа хангасан байхад хамрагдах гэж зөндөө оочиртой. Уул нь байр аваад орчихвол зээлийн төлөлтөө цаг тухай бүрд нь хариуцлагатайгаар хоцроохгүй хийх чадвартай гэр бүл. Даанч хичээгээд байвч байранд орох мөрөөдөл болоод байх юм.
2026-11-12
Ахмад настай хүн байна олон жил түрээсийн байраар явсан ахмад настанаа түрээслээд өмчлөх байранд оруулж өнч тусална уу
2026-11-12
m2 une undur baina
2026-11-12
шалгуураа багасгах
2026-11-12
Санал: Иргэдийг орон сууц хөлслөхөд банкны зээлийн шалгуур тавихгүй байх Журмын төслийн 2.1.3-т иргэн Монголбанкнаас баталсан өр, орлогын харьцааг хангах, орон сууцны төлбөр болон ашиглалтын зардлыг төлөх чадвартай байх шаардлага тусгасан байна. Мөн 10.4-т өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөх хувилбарыг дурджээ. Орон сууц хөлслөх төрийн үйлчилгээ нь арилжааны банкны зээл, зээлжих чадварын шалгуураас хамааралгүй, иргэн болон төрийн өмчит компанийн хооронд шууд гэрээгээр хэрэгжих нь зүйтэй гэж үзэж байна. Арилжааны банкны зээлийн шаардлага өндөр байвал тогтмол орлоготой боловч зээлийн шалгуур хангах боломжгүй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний гэр бүл зэрэг зорилтот бүлгийн иргэд хөтөлбөрт хамрагдаж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Иймд 2.1.3 дахь өр, орлогын харьцааны шаардлагыг банкны зээл авах шалгууртай уялдуулахгүйгээр, өрхийн бодит орлого болон тухайн орон сууцны түрээс, ашиглалтын зардлыг төлөх боломжид үндэслэн үнэлдэг болгох; банкны зээлтэй байх, банкны зээл авах шалгуур хангахыг орон сууц хөлслөх урьдчилсан нөхцөл болгохгүй байх саналтай байна. Мөн 10.4-т заасан банкны зээлийн хувилбар нь зөвхөн иргэн өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхөөр сонгосон тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд иргэнийг заавал банкны зээлд хамруулахгүй гэдгийг тодорхой болгохыг санал болгож байна.
2026-11-12
Нийгмийн даатгалын шивэлт хийгдсэн л бол оролцдог болмоор байна. Байгуулгаас болж иргэн хохирмооргүй байна.
2026-11-12
Нийгмийн даатгалын шивэлт хийгдсэн л бол оролцдог болмоор байна. Байгуулгаас болж иргэн хохирмооргүй байна.
2026-11-12
Өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй ээжтэй хүүхэд нь дан системд харагдахгүй яаж олж оруулах юм бэ эрт хотод ирсэн хүүхэд нь
2026-11-12
Түрээсийн хашаа баышинд амьдардаг олон хүүхэдтэй өрхүүдийг эхний эрэмбээр оруулах хэрэгтэй
2026-11-12
Сонгон шалгаруулалтыг ил тодорхой байлгах бүх талын арга хэмжээг тусгах
2026-11-12
Шалгуурыг багасгах
2026-11-12
1. Төлбөр өндөр байгааг багасгах 2. Урьдчилгаагүй болгох
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11