Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
М²-ийн үнийг бууруулах яндантай айлууд сонгогдох, сарын цалинд тохируулж түрээс төлөх
2026-11-12
М2 үнэ буулгах, түрээсэнд төлсөн мөнгийг байрны үнээс хасах хэрэгтэй гэсэн санал байна.
2026-11-12
Сарын төлбөрийг өрхийн орлогод нийцүүлэх.ил тод яндантай айлууд сонгогдох,
2026-11-12
Ахмад настаны орлогод нийцүүлэн төлбөрийг тохируулах хэрэгтэй байна.
2026-11-12
2026-11-12
2026-11-12
Ил тод явуулах .2 Өрхийн орлогод нийцүүлэх .3 М2 үнэ бууруулах
2026-11-12
Байрны үнийг зорилтот бүлгийн хүмүүсдээ 2500000 мянгаас дээш гаргахгүй байхаар шийдэх ,Хувь хүний өргөдөлтэй сайн танилцаж сонголт хийх,цалингийн зээлтэй төрийн албан хаагчийн зээлийг үл харгалзан орон сууцанд хамруулах
2026-11-12
Урьдчилгааг бууруулах
2026-11-12
М2 үнэ бууруулах
2026-11-12
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 2настан бол наад байранд чинь орж амьдрах битгий хэл бүртгүүлж ч чадахгүй юм бна! Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан байр биз дээ????!!!!
2026-11-12
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 2настан бол наад байранд чинь орж амьдрах битгий хэл бүртгүүлж ч чадахгүй юм бна! Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан байр биз дээ????!!!!
2026-11-12
2026-11-12
Кмын үнэ өндөр бна буулгах хэрэгтэй бна
2026-11-12
Өдрийн мэндээ 1.бүртгэл эхлэх хугацаагаа ил тод нийтэд ойлгомжтой байлгамаар бна. 2. Эхний гурван сарын түрээстэй дүйцэх хураамж өмнө нь байгаагүй сар бүр түрээс дээрээ урьдчилгаа өгөх журмаар явагдмаар бн. 3. Анхны хугацаанаас хойш нилээн хугацаа өнгөрлөө яагаад ингэж удаад байгаа вэ ? Ард иргэдэд бодитой хугацаа хэлж хэрэгжүүлмээр бн
2026-11-12
1.Ил тод явуулах .2 Өрхийн орлогод нийцүүлэх .3
2026-11-12
MkB iin une buulgax xashaa baishing n unleed oruulax
2026-11-12
Olon hvvhedtei xvmvvsiig bairtai gej tosold oroh erhiig haaj bgaa n utgagui buruu shiidver bna.
2026-11-12
Сайн байна уу.Урьдчилгаа төлбөр бага мөн төрийн албан хаагч сарын төлбөр уян хатан орон нутгийн иргэдэд боломж олгох хөгшин оюутан сарын төлбөр сая дотор байвал сайн байна
2026-11-12
ямарч өмч хөрөнгагүи хүн газарч аваанүи баина тэтгэвэр авдаг харин хэтэрхии их төлбөртэи ю. Шиг санагдаж баинм нээлттэи чвуулвал зүгээр шүү
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14