Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
үнэ бууруулах шударгаар бүртгэл явагдах
2026-11-12
үнэ бууруулах шударгаар бүртгэл явагдах
2026-11-12
Үнэ бууоуулах, шударга бүртгэл явуулах
2026-11-12
Үнэ бууоуулах, шударга бүртгэл явуулах
2026-11-12
2026-11-12
2026-11-12
Барьцаа төлбөр гэх юм барьцаа төлбөр битгий хэл өдрийн хэрэглээгээ арай гэж байна шүү дээ . Энэ асуудлаа арай өөрөөр шийдвэрлэх хэрэгтэй бол уу
2026-11-12
1.Банкаар биш Тоск өөрөө сонгон шалгаруулалтаа явуул 2.үнээ бууруул жишээ нь:хб хүүхдээ,том болсон ч асарсаар бдг ажил хж чаддаггүй ээж аавуудад арай өөр нөхцөлөөр өгмөөр бн 3.орлогод нийцсэн гэдэг зарчмаа барьж ажилла
2026-11-11
Байр түрээслээд явж байгаа залуу иргэдээ хамруулмаар банкны шаардлага хангүйч байр олон жил түрээслээд явж байгаа иргэд байгаа нийгмийн даатгал байгуулган төлөхгүй жижиг үйлдвэрт ажилдаг тиймч байрны мөнгөө хангалттай төлөөд явах чадвартай айлын түрээсэнд 1200000
2026-11-11
M2 үнийг буулгаж орлоготой нийцүүлэх шударгаар олгох урьдчилгаа багасгах залуу гэр бүлд. Түлхүү хамруулах
2026-11-11
1.1мкв үнээ бууруулах 2.барьцаа хөрөнгө шаардахгүй байх ялангуяа өндөр насанд арай илүү хөндөлттэй баймаар 3. Мэдээж хүүхдүүд тусдаа гарсан орон сууцтай л байж таараа
2026-11-11
Сарын төлбөрийг орлогод нийцүүлэх
2026-11-11
ЖУРАМ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ. ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ОРОН СУУЦТАЙ БАЙЖ БОЛНО. ТУСДАА ГАРСАН НАСАНД ХҮРСЭН ХҮНД ОРОН СУУЦ БАЙХ ЭРХТЭЙ
2026-11-11
2026-11-11
Хамгийн гол амьдрах гээд тэмцэж буй залуу гэр бүлийг дэмжих.Орон сууцны хүртээмжийг залуу гэр бүлдээ түлхүү өгөх.
2026-11-11
2026-11-11
Гэрээт болон.хувиараа хөдөлмөр эрхлэгчид чинь наад хайрцаглагдсан шаардлагад чинь тэнцэхгүй байна
2026-11-11
m2 vnee buulgah
2026-11-11
1. Байрны 1м2 үнэ 3.9 сая төгрөг гэдэг дэндүү үнэтэй байна, үнийг буулгах 2. Гэр хороололд амьдардаг нөхцлөөс гадна өөрийн орон сууцгүй, байранд түрээсийн өндөр төлбөр төлж амьдардаг гэрбүлийг хамруулах, түрээсийн гэрээ, түр оршин суугчийн тодорхойлолт г.м баримтаар
2026-11-11
Мкв үнэ буулгах, мөн банкны шалгуураа багасгах