Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
Гэр хороололд байгаа иргэдээ заавал оруул утаа багасаж эхлээд тэд өрөө төлөхийн тулд ажлыг хийнэ сэтгэхүй нь өөдрөг болж урамтай болно бас байрны үнээ багасга хэт өндөр үнэ тэдэнд хүнд байна 1сая дотор л байхад тэдэнд чадамж нь бий болно
2026-11-12
хэзээ эхлэх бэ
2026-11-12
“Ахмад настан” хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ шаардлага банкны нөхцөл бусад шалгуурыг хөнгөлөлттэй болгож өмчлүүлэх гэрээнд тодорхой тусгах.
2026-11-12
Утаагүй болноо гэж байвал иргэдийг эхлээд шалгуургүйгээр оруул эхлээд олонхүүхэдтэй өрх толгойлсон ээж өндөр настанаа оруул үлдсэнг нь шалгуур харгалзахгүй оруулаад байгаа орон сууцаа тэдэнд өг гаднынхан орон сууцыг чинь аваад цаашид түрээсэлж орлогоо олоод бна гаднынхан дүүрэн байхад яагаад иргэдэд нээлттэй өгөөд төлбөрөө цалингаас орлогоос суулгаад аваад явж болохгүй гэж хүн л юм чинь төлөхөөр ханцуй шамлаад орно ш дээ
2026-11-12
Журмын төслийн өөрчлөлттэй санал нэг байна. Аль болох түрээсэлсэн иргэддээ тухайн байрыг нь өмчлүүлэх боломжийг олгож өгөөсэй гэрээ цуцлах шаардлагыг багасгаасай гэж хүсэж байна.
2026-11-12
Түрээсийн байранд амьдардаг учраас өөрийн эзэмшлийн ороц сууцтай болох, өртөг хямд байх тусмаа сайн, зорилтот бүлэг гэх тодотгол нь эзнээ олсон хөтөлбөр байгаасай гэж хүсэж байна.
2026-11-12
Сайн байна уу . Зорилтод бүлгийн иргэдэд гэчээд түрээсийн 3 сарын төлбөр барьцаа авах нь нийтцэхгүй байна . Гэрээгээ сайн баттай хийхэд л болно гэж бодож байна .
2026-11-12
Групп д байдаг хүмүүсийг хамруулна гээд байдаг тэр хүмүүс чинь сард 642.000₮ авдаг хүмүүс сардаа яааж 1сая гаран төлбөр төлөх вэ групп авдаг хүмүүсийн түрээслээд өмчлөх үнийг буруулах
2026-11-12
ахмад настан банкны шаардлага босго давахгүй тул төлбөрийн хөнгөлөлт болон тусдаа заалт журам оруулах
2026-11-12
Эрүүл мэндийн шалтгаанаар УБ хотод ажиллаж байгаа нийгмийн даатгал төлдөг залуучуудад түрээслэх өмчлөх орон сууц олгох
2026-11-12
bankaar damjuulhaar ondop shaardlaga hangah heregtei bno toskaar damjuulah estoi
2026-11-12
2hvvhdtei zaluu hosuud ch hamragaar l bn shalguur arai ymaa or orlogo ntr ghgvi boldggvi ymuu
2026-11-12
2hvvhdtei zaluu hosuud ch hamragaar l bn shalguur arai ymaa or orlogo ntr ghgvi boldggvi ymuu
2026-11-12
3 буюу сонгон шалгаруулалтыг нээлттэй шударга явуулах арын хаалга орно гэж хардаж бна
2026-11-12
1. Түрээсийн үнийг бууруулах, Барилгын м2 талбайн үнэ маш өндөр байгаа учир үнийг бууруулах.
2026-11-12
Банкинд шилжүүлэх нь буруу
2026-11-12
Барилгын м2 талбайн үнэ маш өндөр байгаа учир үнийг бууруулах.
2026-11-12
Тэтгэвэрт гарсан 2 хүн хамрагдмаар байна үнийг бууруулмаар бнаа шударга явуулах
2026-11-12
1. 1mk-ын үнэ маш өндөр байгааг бууруулах 2. Сарын эргэн төлөлтийг орлогод нийцүүлэх 3. Бүртгэлийг шударга явуулах
2026-11-12
3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл дагавар хүүхэд өөрийн хүүхэд хамаагүй нэг бүл болон амьдарч байгаа дундын хүүхдүүдтэй ээж аав болгон . Тэтгэвэрийн насны хүнтэй ба тэтгэвэрийэ зээлтэй байсан ч уг хөтөлбөхт хамрагдах эрхтэй гэр хороололд жижигхэн мк 2 байранд олуулаа амьдардаг өрхүүд гээд хүүхдийн эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах эрхээр нь ханхаг ёстой гэж бодож байнх