Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-11
2026-11-11
Түрээслээд өмчлөх орон сууц нь бол зүгээр дажгүй санагдаж байгаа. Авч чадахгүй урьдчилгаа төлж чадахгүй хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Ойр ойрхон хүмүүсээ ингээд гялс гялс оруулчхаад байвал зүгээр л байна. Хүмүүс гэр оронтой болохыг хүсэж л байгаа шүү дээ.
2026-11-11
ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД БАЙР ОЛГОХ ХЭРЭГТЭЙ БН.
2026-11-11
2026-11-11
2026-11-11
Байртай айлын хаяган дээр орон байргүй түр амьдарч байгаа орон сууц хүссэн иргэдийг хамруулах талаар судалгаа хийх...
2026-11-11
Түрээслэх орон сууцыг хугацаа заагаад өмчлөх ямар хэлбэр бж болох вэ? Өөрийн гэсэн орон байргүй айлд айлын хаяган дээр амьдарч бгаа иргэний хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ
2026-11-11
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмын төсөлд дараах саналтай байна. 1. Энгийн түрээсээр орон сууцанд хамрагдсан иргэн төлбөрийн чадвар нь сайжирсан тохиолдолд тухайн орон сууцаа түрээслээд өмчлөх гэрээнд шилжүүлэх боломжийг журамд тусгах. 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн 10 хувийн квотыг хадгалж, арилжааны банкаар сонгон шалгаруулалт явуулах үед ч хэрэгжилтийг баталгаажуулах. 3. Цалингийн болон тэтгэврийн зээлтэй, тогтмол орлоготой иргэдийг зөвхөн өр, орлогын харьцаагаар шууд хасахгүй байх. Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрийн төлбөрийн чадварын шалгуурыг ялгаатай тогтоох. 4. Хөгжлийн бэрхшээлийн тэтгэврийг өрхийн тогтмол орлогод тооцох, хөдөлмөрийн чадвар алдалтын хүчинтэй тогтоолтой иргэдийг байнгын асаргаа шаарддаг эсэхээс үл хамааран холбогдох ангилалд хамруулах нөхцөлийг тодорхой болгох. 5. Сонгон шалгаруулалтын оноо, шалгуур, квот, татгалзсан шийдвэрийг хянуулах боломжийг ил тод болгох. Эдгээр саналыг журмын шинэчлэлд тусган хэлэлцэж өгөхийг хүсье.
2026-11-11
Өөрийн нэр дээр орон байргүй гэсэн лавлагааг үндэслэн орон сууцанд хамруулах тухайн иргэн амьдарч бгаа айл нь байртай байх нь байр хүссэн иргэнд хамааруулахгүй бх бүртгүүлсэн айл нь орон байртай бол хамруулахгүй гэсэн шаардлагыг цуцлах хэрэгтэй
2026-11-11
1. Энгийн түрээсээр орсон иргэн төлбөрийн чадвар нь сайжрахад түрээслээд өмчлөх хэлбэрт шилжих боломжтой байх. 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10%-ийн квотыг хадгалж, банкны сонгон шалгаруулалтад бодитоор хэрэгжүүлэх. 3. Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрийн өр, орлогын шалгуурыг ялгаатай тогтоож, тогтмол тэтгэврийн орлогыг харгалзан үзэх.
2026-11-11
Ипотект хамруулахгүйгээр сар болгон урьдчилгаа төлбөр хуримтлуулах нөхцөлтэй адил сар болгон худалдан авах төлбөрөө төлөөд бх нөхцөл бүрдүүлж өг яагаад гэвэл ахмад настан хбиргэд банкны шалгуурыг давж чадахгүй учраас
2026-11-11
Тэтгэврийн насны гадаадад ажил хийдэг иргэд байна .Олон жил хүний газар ажиллаж байгаа боловч ар гэр ,үр хүүхэд ,гэсээр орон сууц авах бололцоо тэр бүр бүрдэх боломжгүй байсан .
2026-11-11
Заавал гэр хороололд амьдардаг байх шалгуурт нэмж эцэг эхийнхээ гэрт /орон сууцанд/ хамт амьдардаг залуу гэр бүлийг хамруулах
2026-11-11
Дэндүү үнэтэй байна,үнийг бууруулах
2026-11-11
Дэндүү үнэтэй байна,үнийг бууруулах
2026-11-11
урчилгаа мөнгө арай багаар тооцохийг хүсэж бна аа
2026-11-11
Ганц бие залуус хамрагдах боломжоор хангах
2026-11-11
Ганц бие залуус хамрагдах боломжоор хангах
2026-11-11
Хөдөө орон нутгийн харъяатай хотод ажиллаж амьдраад удаж байгаа иргэдийгээ бүртгэлд хамрагдах боломжтой болгох
2026-11-11
Хөдөө орон нутгийн харъяатай хотод ажиллаж амьдраад удаж байгаа иргэдийгээ бүртгэлд хамрагдах боломжтой болгох