Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
М2 тутмын үнийг бууруулж тухайн бүсд байгаа байрны үнэтэй ижил төвшинд болгох
2026-11-12
2026-11-12
Тэтэгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй игэд яаж 1442000 төлөх вээ амьралд бодьтой юм хиймэжр бна ард иргэддээ ч хүртээлтэй юм хиймээр бна Анх ярихдаа 2.5 саяаар гээд бсан яасаннэг хэлэлцлээ хуралдлаа гээд л үнээ нэмээд бх юм яаж амьдрахаа ч мэдэхээ болилоо
2026-11-12
Үнэ бууруулах
2026-11-12
2026-11-12
2026-11-12
Мкв үнэ бууруулах иргэдийн орлогод нийцүүлэх
2026-11-12
Мкв ын үнэ буулгах Иргэдиин орлогод ниицүүлэх
2026-11-12
Мкв ын үнэ буулгах Иргэдиин орлогод ниицүүлэх
2026-11-12
зорилтот бүлгийн хүмүүс хамрагдахад мк-ын үнэ үнэтэ байна .Та бүхэн дахин хамгийн боломжит бага мкын үнэ бодолцож өгөөч
2026-11-12
сонгон шалгарруулалтаа ил тод мөн яг бодит авах боломжтой орлого багатай өрхрүү чиглэсэн байвал илүү үр дүнтэй байх болуу
2026-11-12
Гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн хашаа байшинг оролцуулж байранд оруулах
2026-11-12
Сонгон шлгаруулалтыг 7 сараас хойш хүлээсэн байр нь бэлэн байхад одоо энэ жилдээ багтаад бүртгэлээ эхлүүлмээр байна.
2026-11-12
Мкв-тийн үнэ өндөр байна багасгах хашаа байшин үнийн дүнд оролцуулж бодуулах
2026-11-12
Гэр бүл болон хүүхдийн тоог харгалцан үзэх Төлбөрийг нь өрхийн орлоготой харьцуулах Банкаар дамжуулан шийдэхийг хороглох
2026-11-12
Ахмад настангууд хамрагдах
2026-11-12
Орон нутгийн харъялалтай маш олон хүмүүс УБ хотод ажиллаж амьдарч байнаа ийм хүмүүстээ квот тогтооож журмын дагуу орон сууцанд хамруулах саналтай байна
2026-11-12
Орон нутгийн харъялалтай маш олон хүмүүс УБ хотод ажиллаж амьдарч байнаа ийм хүмүүстээ квот тогтооож журмын дагуу орон сууцанд хамруулах саналтай байна
2026-11-12
Орон нутгын харьяалалтай байсан ч оролцох эрхийг нээж өгөх хэрэгтэй. Мөн орлогын эх үүсвэрийг дан нийгмийн даатгал шимтгэл төлөлтөөр тодорхойлж болохгүй учир нь нийгмийн даатгалаа багаар төлдөг ч авдаг цалин нь хангалттай бүх төлбөр тооцоогоо хийх чадамжтайолон тооны хүмүүс байгаа.
2026-11-12
Урьдчилгаагүйгээр хашааг нь аваад өгөх бас залуу гэр бүлийг дэмжээд төлбөрөө сар сард нь төлөх хэлбэрээр өгөх