Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
мкв үнээ л буулгачих тэгж байж зорилтот хүмүүст хүрсэн үйлчилгээ болно.
2026-11-12
М² үнэ бууруулах
2026-11-12
1. мкв үнэ хэтэрхий их байна!!! 2. сонгон шалгаруулалт нь ил тод нээлттэй шударга байлгах ёстой. 3. Түрээсэнд өгч буй мөнгө нь байрны үнийг төлж байхаар зохицуулагдсан байх хэрэгтэй. 4. Хугацааг дахин дахин сунгахгүй байхыг хүсье.
2026-11-12
- Мкв -ын үнэ бууруулах. - Ахмадуудад арай илүү хөнгөлөлт үзүүлэх. - Түрээсийн төлбөрийг уян хатан болгох. ( одоогийн болзол нь хатуу байна )
2026-11-12
2026-11-12
Түрээслээд өмчлөх иргэний түрээслэх төлбөрийг шууд байрны үнэд суутгах 2.байрны м2 үнийг ядаж 3сая болгох..3.байршил хамаарахгүйгээр зарагдахгүй бгаа байруудыг хүмүүсийн хүссэн байршилд хувийн барилгын комбанитай-улс аоыан есоор гэрээ хийж түрээслээд өмчлүүлэх хэлбэрт хамруулах.төрд олон жил ажиллаад өөрийн гэсэн орон байргүй ахмад настнуудад түлхүү хамруулахыг.. зэрэг яндангийн утааг бууруулах.банзны зээлийн хүү идотёкийн зээлийг хэмжээг багасгах
2026-11-12
mk unee buulgah
2026-11-12
mk unee buulgah
2026-11-12
Мкв үнээ буулгах
2026-11-12
Мкв үнээ бууруулах,
2026-11-12
Урьчилгаа төлбөрийг багасгах орлогын түвшинтнй уяалдуулах.
2026-11-12
2026-11-12
Метр квадратны үнэ, түрээсийн үнийг буулга
2026-11-12
Банкаар явуулмааргүй байна сонго шалгуурыг ил тод байлагмаар байна
2026-11-12
түрээсийн үнээ багасга
2026-11-12
түрээсийн үнээ багасга
2026-11-12
1 жил НДШ төлсөн байх гэдэг чинь ёстой худлаа.Хэн ч тэгж төлөөгүй байгаа тул энэ заалтыг хасч өгнө үү
2026-11-12
Урьдчилгаа төлбөрийн үнийг бууруулах .орлогийн төвшинд уялдуулах
2026-11-12
түрээсийн төлбөрийн тодорхой хувийг 30% д нь тооцох хэрэгтэй мвт үнэ нилээдгүй өндөр байгааг буулгах шаардлагатай
2026-11-12
Түрээслээд өмчлөх сууцны түрээсийг үндсэн дүнгээс хасаж бодвол иргэдийн нуруу тэнийх бхдаа
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13