Хэлэлцүүлэгийн сэдэв
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журамд санал авч байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, журам”-ын төслийг боловсруулж, Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор батлуулсан.
Уг журмаар орон сууц зайлшгүй хэрэгцээтэй иргэдийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, айл өрхийг төрийн өмчийн орон сууцанд түр суурьшуулах, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй хөлслүүлэх, түүнчлэн төрийн өмчийн орон сууцыг хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэх явцад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын түвшин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санхүүжилтийн хэлбэрийг бий болгох, төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцыг ашиглах боломжийг өргөжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийн төрийн үйлчилгээнд тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Засгийн газрын 2026 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан олон нийтийн саналыг авч байна.

Та журмын төсөл болон холбогдох материалтай доорх линк дээр дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Танилцуулга

Журмын төсөл

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Та саналаа 2026 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор goyosaikhan@mudch.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Нийт 310 хэлэлцүүлэг байна
2026-11-12
Тус байрлалд байгаа байрнуудаас өндөр өртөгтэй байна ..үнэ бууруулах
2026-11-12
Миний бодлоор урьдчилгаатай хэрнээ банкны шалгуурт нийцэхгүй бга гэр бүлд богино хугацааны хувь лизинг нөхцөлтэй байвал
2026-11-12
Орон нутгийн иргэдийг хамруулах
2026-11-12
Мкв.ын үнэ бууруулах, хүүхдийн тоог шалгуурт тусгах
2026-11-12
2026-11-12
М2 үнэ өндөрлөөд байнаа бас түрээсээр төлж байгаа мөнгийг урьдчилгаанд тооцох огт байхгүй авч байгаагүй хүмүүсийг хамруулах цахимаар үнэн зөвөөр шалгаруулах
2026-11-12
Гэр хорооллын хаягтай байх гэдэг нь хүний эрхийг зөрчиж бн
2026-11-12
Орлогод нийцсэн үнэтэй болгох түрээсийн төлбөрийг нь урьдчилгаанд тооцох цахимаар үнэн зөв шалгаруулах
2026-11-12
Урьдчилгаа төлбөр байгаа тохиолдолд 5 жил түрээслэхгүй шууд орох.
2026-11-12
М2 ийн үнэ зах зээлийн үнээс маш өндөр бн.1 сая төгрөгийн тэтгэвэрээс өөр орлогогүй өндөр настан аль аль нөхцөлд орох вэ.түрээсээ өгнө.ус дулаан.тогоо өгнө.иймд яаж амьдрах вэ.хөнгөлөлт үзүүлээч.түрээслээд ороход ямар нэгэн байдлаар хөөгдбхгүй байх нөхцөл бүрдэх хэрэгтэй.би опоо УБ оррнсууцжуулалтанд түрүүслэж байгаа 7 жил амьдарсан.7 жил хөөгддөг.яагаад гэвэл та удаан суусан одоо дараагийн айл орно гэдэг.би нийслэлийн иргэн нийслэлийнхээ ОС нд түрээслээд байж байгаа.одоо хавар бас хөөгдөөд яг гудманд гарар болно.сэтгэл зовиуртай маш хэцүү.одлон жил амьдарч байхад өмчилж болдгүй юм байх да.одоо цахимаар орж бзртгүүлэх гэхээр орж чадахгүй маш хэцүү бн.
2026-11-12
МК үнэ бага болгох олон хүүхэдтэй өрх тусгаарлаж чадахгүй байгаа өрхийг өргөн хамаруулах
2026-11-12
Мк-ын үнийг бууруулах хэрэгтэй байна маш өндөр байна
2026-11-12
Орон сууцтай боловч өрх толгойлсон олон хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асардаг бол хамруулах.
2026-11-12
Өндөр насны тэтгэвэрт бдаг ганц бие хүн бна. Хашаа байшинд суудаг. Энэ байранд орохоор өргөдөл өгч болох уу?
2026-11-12
мк-ын үнийг бууруулмаар байна.
2026-11-12
Би ипотекийн зээл хамрагдах гэж хүсэл явуулсан 2 жил хүлээсэн хариу ирээхгүй байна. Би одоо над төрийн ороон сууцанд давхарт бүртгүүлж болох уу?
2026-11-12
Гэр бүлийн хоёрын нэг нь урд нь байр авч байгаагүй байх гэсэн заалт бхын дахиж түрээсийн байранд яагаад орж болохгүй гэж ахмад настан бна
2026-11-12
Мкв үнэ бууруулах
2026-11-12
Мкв үнэ бууруулах
2026-11-12
сүүлийн 1 жил тасратгүй нийгмийн даатгал төлсөн 1 газраа 1 ээс доошгүй жил ажилласан байх шаардлагатай гэх заалтыг хөнгөвчлөх, уян хатан болгох урьдчилгаа болох төлбөрийг түрээсийн төлбөрт шингээж оруулах, арилжааны банкаар дамжуулахгүй байх,
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10